Азийн наадамд монголчуудын хүртсэн медаль

Иран, Тегеран хот, 1974 он

Манай улс анх удаагаа Азийн наадамд оролцсон.
Туялзуур сэлэм, гимнастик болон эмэгтэй сагсан бөмбөгийн төрөл анх удаа нэмэгдсэн юм.

Алт: 2

  • Дашдоржийн Цэрэнтогтох (чөлөөт бөх, 90 кг)
  • Хорлоогийн Баянмөнх (чөлөөт бөх, 100 кг)

Мөнгө: 5

  • Зэвэгийн Ойдов (чөлөөт бөх, 62 кг)
  • Данзандаржаагийн Сэрээтэр (чөлөөт бөх, 74 кг)
  • (2) Хорлоогийн Баянмөнх (сонгомол бөх, 100 кг)
  • Содномын Гомбо (бокс, 60 кг)
  • Дашзэвэгийн Намжилмаа (Зээрэнцэг шидэлт, 47.32 метр)

Хүрэл: 8

  • Очирдолгорын Энхтайван (чөлөөт бөх, 48 кг)
  • Цэдэндамбын Нацагдорж (сонгомол бөх, 68 кг)
  • Дүгэрийн Цэрэндаш (сонгомол бөх, 82 кг)
  • Жигжидийн Мөнхбат (сонгомол бөх, 90 кг)
  • Должингийн Адьяатөмөр (сонгомол бөх, +100 кг)
  • Буянгийн Ганбат (бокс, 54 кг)
  • Монголын дугуйчид, багийн төрлөөр
  • Түдэвийн Мягмаржав (25 метрийн гар буу)

Нийт: 15

Медалийн чансаа: 10


Тайланд, Бангкок хот, 1978 он

Сингапур улс зохион байгуулах эрх авсан ч санхүүгийн хүндрэлээс болоод Пакистаны нийслэл Исламабад хотод зохион байгуулахаар шилжүүлсэн ч Бангладеш, Энэтхэгийн хүсэлтээр цуцалжээ. Байт харваа болон боулингийн төрөл шинээр нэмэгдсэн.

Алт: 1

  • (2)Зэвэгийн Ойдов (чөлөөт бөх, 68 кг)

Мөнгө: 3

  • Адуучийн Баатархүү (чөлөөт бөх, 82 кг)
  • Чимэдийн Гочоосүрэн (чөлөөт бөх, 90 кг)
  • Жамцын Бор (чөлөөт бөх, 100 кг)

Хүрэл: 5

  • Доржзовдын Ганбат (чөлөөт бөх, 52 кг)
  • Жамцын Даваажав (чөлөөт бөх, 74 кг)
  • Равсалын Отгонбаяр (бокс, 57 кг)
  • Хастын Жамган (бокс, 63.5 кг)
  • Д.Эрдэнэ (бокс, 75 кг)

Нийт: 9

Медалийн чансаа: 13


Энэтхэг, Шинэ Дэли хот, 1982 он

Энэ удаагийн Азийн наадамд нийт 74 рекорд шинэчилсэн юм. Нийт 33 улс оролцсон нь мөн дээд амжилт. Гар бөмбөг, морин спорт, завь, гольф шинээр нэмэгдсэн бол туялзуур сэлэм, боулингийн төрөл хасагджээ.

Алт: 3

  • Буяндэлгэрийн Болд (чөлөөт бөх, 68 кг)
  • Зэвэгийн Дүвчин (чөлөөт бөх, 82 кг)
  • 50 метрийн урт бууны багийн төрөл

Мөнгө: 3

  • (2) Дашдоржийн Цэрэнтогтох (чөлөөт бөх, 100 кг)
  • Гомбосүрэнгийн Ганзориг (50 метрийн урт бууны төрөл)
  • Цэдэндамбын Ганболд (дугуй)

Хүрэл: 1

  • Самбуугийн Хичээнгүй (бокс, 91 кг)

Нийт: 7

Медалийн чансаа: 9


БНСУ, Сөүл хот, 1986 он

БНСУ анх 1970 оны Азийн наадмыг зохион байгуулах улсаар сонгогдсон ч Хойд Солонгостой хийсэн дайны иргэний дайны улмаас цуцлагдсан. Улмаар Сөүлийн олимпод ашиглах ордон, цэнгэлдэхийн өмнөх туршилт болгон Азийн наадмыг зохиосон түүхтэй. Энэ наадмын үеэр нисэх онгоцны буудалд террорист халдлага болж, таван хүн амиа алдсан юм. Манай улс энэ тэмцээнд оролцоогүй.


БНХАУ, Бээжин хот, 1990 он

Азийн наадам анх удаа Хятадад болов. Хятадууд 2000 оны олимпийн сунгаанд өрсөлдөх зорилгоор олон бүтээн байгуулалт хийж эхэлсэн ч 1993 онд “Сиднейд” ялагдсан билээ. Энэ наадамд хятадууд нийт алтын 60 хувь, нийт медалийн 34 хувийг хүртсэн.

Алт: 1

  • Пунцагийн Сүхбат (чөлөөт бөх, 82 кг)

Мөнгө: 7

  • Арслангийн Цэдэнсодном (чөлөөт бөх, 57 кг)
  • Лодойн Энхбаяр (чөлөөт бөх, 74 кг)
  • Болдын Жавхлантөгс (чөлөөт бөх, 100 кг)
  • Адуучийн Баатархүү (чөлөөт бөх, 130 кг)
  • Бандийн Алтангэрэл (бокс, 75 кг)
  • Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ (жүдо, 95+ кг)
  • Дугуйн багийн төрөл

Хүрэл: 9

  • Цэрэнбаатарын Хосбаяр (чөлөөт бөх, 48 кг)
  • Цэен-Ойдовын Цэрэнням (бокс, 54 кг)
  • Сандагсүрэнгийн Эрдэнэбат (бокс, 57 кг)
  • Нямаагийн Алтанхуяг (бокс, 63.5 кг)
  • Дамдинбазарын Ганзориг (бокс, 91 кг)
  • Дашгомбын Баттулга (жүдо, 60 кг)
  • Артагийн Буянжаргал (жүдо, 71 кг)
  • (2) Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ (жүдо, үнэмлэхүй)
  • Дашнямын Төмөр-Очир (дугуй)

Нийт: 17

Медалийн чансаа: 12


Япон, Хирошима хот, 1994 он

Азийн орнуудын энхтайван, хамтын ажиллагааг сэргээх зорилгоор Японы Хирошима хотод зохион байгуулжээ. Энэ бүс нутагт атомын бөмбөг хаяснаас хойш 49 жилийн дараа Азийн наадам зохиосон түүхтэй. 1991 онд Персийн булангийн дайн хийсэн гэх шалтгаанаар Иракийг энэ тэмцээнд оролцуулаагүй. Бэйсбол, каратэ зэрэг спорт шинээр нэмэгдсэн. Японы хөнгөн атлетикч Кожи Ито үнэ цэнэтэй тамирчнаар нэрлэгдсэн.

Алт: 1

  • Цэрэнбаатарын Цогтбаяр (чөлөөт бөх, 57 кг)

Мөнгө: 2

  • Түмэндэмбэрэлийн Зүүнбаян (чөлөөт бөх, 48 кг)
  • Доржсүрэнгийн Мөнхбаяр (10 метрийн хийн гар буу)

Хүрэл: 6

  • Бат-Эрдэнийн Баттогтох (чөлөөт бөх, 100 кг)
  • (2) Дашгомбын Баттулга (жүдо, 65 кг)
  • Халиуны Болдбаатар (жүдо, 71 кг)
  • (3) Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ (жүдо, +95 кг)
  • (4) Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ (жүдо, үнэмлэхүй)
  • Самбуугийн Дашдулам (жүдо, эмэгтэй үнэмлэхүй)

Нийт: 9

Медалийн чансаа: 18


Тайланд, Бангкок хот, 1998 он

Бангкок хот дөрөв дэх удаагаа Азийн наадам зохион байгуулав.

Алт: 2

  • (2) Халиуны Болдбаатар (жүдо, эрэгтэй 73 кг)
  • Хишигбатын Эрдэнэт-Од (жүдо, эмэгтэй 57 кг)

Мөнгө: 2

  • Оюунбилэгийн Пүрэвбаатар (чөлөөт бөх, 58 кг)
  • Долгорсүрэнгийн Сумъяабазар (чөлөөт бөх, 97 кг)

Хүрэл: 10

  • Эрдэнэбатын Ууганбаяр (жүдо, эрэгтэй 66 кг)
  • Дашзэвэгийн Пүрэвсүрэн (жүдо, эрэгтэй 90 кг)
  • Очирын Одгэрэл (жүдо, эрэгтэй +100 кг)
  • Самбуугийн Дашдулам (жүдо, эмэгтэй 78 кг)
  • Буянтогтохын Цогтбаатар (чөлөөт бөх, 63 кг)
  • Гэлэгжамцын Өсөхбаяр (чөлөөт бөх, 130 кг)
  • Түмэнцэцэгийн Үйтүмэн (бокс, 60 кг)
  • Дэнсмаагийн Энхсайхан (бокс, 63.5 кг)
  • Батмөнхийн Энхбаяр (бокс, 71 кг)
  • Эмэгтэйчүүдийн 25 метрийн буудлагын багийн төрөл

Нийт: 14

Медалийн чансаа: 19


БНСУ, Бусан хот, 2002 он

БНСУ хоёр дахь удаагаа Азийн наадам зохион байгуулсан. Солонгосчууд Бусанаас гадна Улсан, Чангвон, Масан, Янсан хотод тэмцээн зохиожээ. Японы усанд сэлэгч Косүке Китажима шилдэг тамирчнаар нэрлэгдсэн.

Алт: 1

  • (2) Оюунбилэгийн Пүрэвбаатар (чөлөөт бөх, 60 кг)

Мөнгө: 1

  • Цэнд-Аюушийн Очирбат (жүдо, 90 кг)

Хүрэл: 12

  • Норжингийн Баярмагнай (чөлөөт бөх, 66 кг)
  • Цогтбазарын Энхжаргал (чөлөөт бөх, эмэгтэй 48 кг)
  • Найдангийн Отгонжаргал (чөлөөт бөх, эмэгтэй 55 кг)
  • Очирбатын Мягмарсүрэн (чөлөөт бөх, эмэгтэй 63 кг)
  • Гантөмөрийн Дашдаваа (жүдо, 66 кг)
  • Дамдинсүрэнгийн Нямхүү (жүдо, 81 кг)
  • (2) Хишигбатын Эрдэнэт-Од (жүдо, эмэгтэй 57 кг)
  • Эрдэнэ-Очирын Долгормаа (жүдо, +78 кг)
  • (2) Эрдэнэ-Очирын Долгормаа (жүдо, үнэмлэхүй)
  • (2) Отрядын Гүндэгмаа (буудлага, эмэгтэйчүүдийн 25 метрийн гар буу)
  • Өлзийбадрахын Саруул-Од (ушу, 56 кг)
  • Магсаржавын Батжаргал (ушу, 70 кг)

Нийт: 14

Медалийн чансаа: 26


Катар, Доха хот, 2006 он

Олимпийн зөвлөлд багтдаг 45 улс бүгд оролцсон анхны наадам гэдгээрээ онцлог. Түүнчлэн Евроспорт сувгаар анх удаа шууд дамжуулж, буурал тивийнхэн Азийн наадмыг зурагтаар үзэж сонирхсон түүхтэй.

Алт: 2

  • Хашбаатарын Цагаанбаатар (жүдо, 66 кг)
  • (2) Дамдинсүрэнгийн Нямхүү (жүдо, 81 кг)

Мөнгө: 5

  • Мөнхбаатарын Бундмаа (жүдо, эмэгтэй 52 кг)
  • Доржготовын Цэрэнханд (жүдо, эмэгтэй +78 кг)
  • (2) Доржготовын Цэрэнханд (жүдо, эмэгтэй үнэмлэхүй)
  • Зоригтбаатарын Энхзориг (бокс, 57 кг)
  • Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ (бокс, 60 кг)

Хүрэл: 8

  • Энхбатын Бадар-Ууган (бокс, 54 кг)
  • Пүрэвжаргалын Лхамдэгд (жүдо, эмэгтэй 78 кг)
  • Буянжавын Батзориг (чөлөөт бөх, 66 кг)
  • (2) Цогтбазарын Энхжаргал (чөлөөт бөх, эмэгтэй 48 кг)
  • (2) Найдангийн Отгонжаргал (чөлөөт бөх, эмэгтэй 55 кг)
  • Бадрахын Одончимэг (чөлөөт бөх, эмэгтэй 63 кг)
  • Очирбатын Бурмаа (чөлөөт бөх, эмэгтэй 72 кг)

Нийт: 15

Медалийн чансаа: 21


БНХАУ, Гуанжоу хот, 2010 он

Нийт 45 улсын баг тамирчид олимпийн 28, олимпийн бус 14 төрөлд өрсөлдсөн нь дээд амжилт болжээ. Дэлхийн гурав, Азийн 103 рекорд эвдсэн түүхтэй. Бадминтоны тамирчин Лин Дан тэмцээний шилдгээр шалгарч байв.

Алт: 2

  • Ганзоригийн Мандахнаран (чөлөөт бөх, 60 кг)
  • Гэлэгжамцын Наранчимэг (чөлөөт бөх, эмэгтэй 72 кг)

Мөнгө: 5

  • Очирбатын Насанбурмаа (чөлөөт бөх, эмэгтэй 63 кг)
  • Жаргалсайханы Чулуунбат (чөлөөт бөх, 120 кг)
  • (2) Мөнхбаатарын Бундмаа (жүдо, эмэгтэй 52 кг)
  • Эрдэнэсоёлын Ундрам (бокс, эмэгтэй 75 кг)
  • (3) Буудлагын эмэгтэй 25 метрийн гар бууны төрөл

Хүрэл: 9

  • Түмэн-Одын Баттөгс (жүдо, эмэгтэй 57 кг)
  • Цэнд-Аюушын Наранжаргал (жүдо, эмэгтэй 48 кг)
  • Хадбаатарын Мөнхбаатар (жүдо, үнэмлэхүй)
  • (3) Доржготовын Цэрэнханд (жүдо, эмэгтэй үнэмлэхүй)
  • Магсаржавын Батжаргал (ушу, 75 кг)
  • Доржванчигийн Гомбодорж (чөлөөт бөх, 74 кг)
  • Пүрвээгийн Өсөхбаатар (чөлөөт бөх, 84 кг)
  • Жаргалын Отгонжаргал (бокс, 69 кг)

Нийт: 16

Медалийн чансаа: 21


БНСУ, Инчён хот, 2014 он

БНСУ-д гурав дахь удаагаа Азийн наадам зохион байгуулав. Дэлхийн 14, Азийн 27 рекорд шинэчлэгджээ. Японы усанд сэлэгч Косүке Хагино тэмцээний шилдэг тамирчнаар тодорсон юм.

Манай улс түүхэндээ хамгийн олон алт (5), хамгийн их медаль (21) хүртсэн билээ.

Алт: 5

  • Даваадоржийн Төмөрхүлэг (жүдо, 66 кг)
  • Мөнхбатын Уранцэцэг (жүдо, эмэгтэй 48 кг)
  • Найдангийн Түвшинбаяр (жүдо, 100 кг)
  • Чулуунбадрахын Нарантуяа (буудлага, эмэгтэй 50 метрийн урт буу)
  • Доржнямбуугийн Отгондалай (бокс, 60 кг)

Мөнгө: 4

  • Ганбатын Болдбаатар (жүдо, 60 кг)
  • Ганбаатарын Одбаяр (жүдо, 73 кг)
  • Өлзийбаярын Дүүрэнбаяр (жүдо, +100 кг)
  • Сүндэвийн Бямбацэрэн (чөлөөт бөх, эмэгтэй 55 кг)

Хүрэл: 12

  • Нямсүрэнгийн Дагвасүрэн (жүдо, 81 кг)
  • Лхагвасүрэнгийн Отгонбаатар (жүдо, 90 кг)
  • Доржсүрэнгийн Сумъяа (жүдо, эмэгтэй 57 кг)
  • Цэнд-Аюушын Наранжаргал (жүдо, эмэгтэй 70 кг)
  • (4) Отрядын Гүндэгмаа (буудлага, эмэгтэй 25 метрийн гар буу)
  • (5) Буудлага, эмэгтэй 10 метрийн хийн гар бууны төрөл
  • Батболдын Номин (чөлөөт бөх, 57 кг)
  • Доржхандын Хүдэрбулга (чөлөөт бөх, 97 кг)
  • Сүхээгийн Цэрэнчимэд (чөлөөт бөх, эмэгтэй 63 кг)
  • (2) Очирбатын Бурмаа (чөлөөт бөх, эмэгтэй 75 кг)
  • Мягмардуламын Нандинцэцэг (бокс, эмэгтэй 51 кг)
  • Моломын Түмэнбаяр (Таеквондо, 54 кг)

Нийт: 21

Медалийн чансаа: 16


Индонез, Жакарта болон Палембанг хотод, 2018 он

Индонез улс анх удаа хоёр хотод зохион байгуулж буй. Энэ нутагт 1962 оны Азийн наадам болсноос хойш анх удаа зохиогдож байгаа аж. Анх удаа еСпорт буюу цахим спортын төрөл үзүүлэх тоглолт маягаар орох бөгөөд 2022 оноос албан ёсоор Азийн наадмын хөтөлбөрт багтах юм.

Алт:

  • Эрдэнэбатын Бэхбаяр (чөлөөт бөх, 57 кг)
  • Пүрэвдоржийн Орхон (чөлөөт бөх, эмэгтэй 63 кг)
  • Ганхуягийн Нандинзаяа (буудлага, 50 метрийн гурван байдалт)
  • Ганбаатарын Наранцэцэг (самбо, эмэгтэй 48 кг)
  • Эрдэнэбатын Цэндбаатар (бокс, 60 кг)

Мөнгө:

  • Шархүүгийн Түмэнцэцэг (чөлөөт бөх, эмэгтэй 68 кг)
  • (2) Чулуунбадрахын Нарантуяа (буудлага, 50 метрийн гурван байдалт)
  • Баярбатын Баасанжаргал (кураш, эмэгтэй 63 кг)
  • Отгоны Мөнхцэцэг (кураш, эмэгтэй 78 кг)
  • Гантулгын Алтанбагана (жүдо, 90 кг)
  • (2) Өлзийбаярын Дүүрэнбаяр (жүдо, +100 кг)
  • Шаалуугийн Эрдэнэбаатар (самбо, 52 кг)
  • Баасансүрэнгийн Ойдовчимэд (самбо, 48 кг)

Хүрэл:

  • Оргодолын Үйтүмэн (чөлөөт бөх, 86 кг)
  • Эрдэнэчимэгийн Сумъяа (чөлөөт бөх, эмэгтэй 53 кг)
  • Алтанцэцэгийн Батцэцэг (чөлөөт бөх, эмэгтэй 57 кг)
  • (2) Ганхуягийн Нандинзаяа (буудлага, эмэгтэй 10 метрийн урт буу)
  • Цогхүүгийн Удвал (жиү жицү, эмэгтэй 62 кг)
  • Отгонбаатарын Ууганбаатар (жүдо, 81 кг)
  • Лхагвасүрэнгийн Отгонбаатар (жүдо, -100 кг)
  • (2) Мөнхбатын Уранцэцэг (жүдо, эмэгтэй 48 кг)
  • (2) Доржсүрэнгийн Сумъяа (жүдо, эмэгтэй 57 кг)
  • (4) Цэнд-Аюушийн Наранжаргал (жүдо, эмэгтэй 70 кг)

Нийт: 25

Медалийн чансаа: 16


Алт Мөнгө Хүрэл
25 46 91
Нийт: 162

Төрлөөр

Чөлөөт бөх
Алт Мөнгө Хүрэл
12 18 29
Нийт: 59
Жүдо
Алт Мөнгө Хүрэл
7 11 32
Нийт: 50
Бокс
Алт Мөнгө Хүрэл
2 6 15
Нийт: 23
Буудлага
Алт Мөнгө Хүрэл
3 4 7
Нийт: 14
Ушу
Алт Мөнгө Хүрэл
0 0 2
Нийт: 2
Таеквондо
Алт Мөнгө Хүрэл
0 0 1
Нийт: 1

 

Энд таны сурталчилгаа байрлана