Байт харвааны холбоо

Холбооны мэдээлэл

Байгуулагдсан
19601025
Хаяг
МҮОХ-ны байр # 108, ХУД-15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 14210
Утас
9910-0644, 9919-8786

Пунцаг

ЦАГААН

Тамир

АМАРЖАРГАЛ

Танилцуулга

Уулын спортын ОУХМ, Спортын Гавьяат багш Р.Зориг 1960 онд МБТСЭ-ийн ТЗ-ийн Спорт хариуцсан орлогч даргаар ажиллаж байхдаа БНХАУ-д байт харвааны дасгалжуулагчаар ажиллаж байгаад нутаг буцаж явсан Чехословакийн мэргэжилтэн Шимек Антонинтой уулзаж өөрийн оронд байт харвааны спортыг хөгжүүлэх талаар санал тавьсан байна. Тэр үед АУДэС-ийн оюутан асан Б.Цэрэн чех хэл мэддэг байсан бөгөөд түүгээр хэлмэрчлүүлэн Шимек Антониныг Монголд 3 сар ажиллуулах зөвшөөрлийг авснаар байт харвааны спортыг өөрийн оронд хөгжүүлэх эхлэлийг тавьсан юм.