
Монголын жюү жицүгийн холбоо
Холбооны мэдээлэл
- Утас
- 98989998
- Вэбсайт
- http://mjjf.mn/
- И-мэйл
- mongolianjiujitsu@gmail.com
Сошиал
Танилцуулга
Монголын Жюү Жицүгийн Холбоо нь 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан. 2010 оны 10 сард МЖЖХ-оос анх удаа Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд жил бүр Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс гэсэн ангилалаар зохион байгуулж байна. МЖЖХ нь Жюү Жицүгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой хөгжүүлэх, хүмүүнлэгийн олон талт ач холбогдолыг олон нийтэд сурталчилан таниулах, үндэсний хэмжээнд төрөл бүрийн тэмцээн зохион байгуулах, Жюү Жицүгийн материаллаг баазыг бүрдүүлж, сургалт зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагаа эрхэлдэг.
– Бөртэ Чоно 2021 – Оны Шилдэг Холбоо
Эрхэм зорилго
Жюү Жицү спортыг хөгжүүлэхэд оролцогч талуудыг зөв зохион байгуулан ажиллаж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан, Монгол улсыг олон улсад сурталчилах бидний эрхэм зорилго. Алсын хараа Монголын Жюү Жицүгийн холбоо нь оновчтой засаглалыг бэхжүүлэх замаар бие даасан, хараат бус, тогтвортой хөгжлийг хангасан жишиг холбоо байна. Үнэт зүйлс • Жюү Жицү философи • Олон талын тэгш оролцоотой байдал
• Нэгдмэл байдал
• Шинийг эрэлхийлж, үргэлж хөгжих