Дуулиан: ЖаВайл МакГий Грэммид 📀

1279

Shaqtin’ a Fool-ийн ханхүү, мангардуу гэмээр зан байдлаараа НБА сонирхогчдын дунд танигдсан 213 см өндөртэй залуу НБА-д 12 улирал өнгөрүүлэхдээ гурван удаа аварга цол хүртээд байгаа билээ.

Харин энэ удаад түүний намтарт нэгэн шинэ хуудас дэлгэгдлээ:

Бүтээхэд нь оролцсон зүйл Грэммийн шагналд нэр дэвших юм гэж ёстой зүүдлэсэн ч үгүй явлаа. Надад энэ боломжийг олгосон Пүүбеар (Poo bear) чамд баярлалаа, бас Харвыг (Harv) мартаж болохгүй. Мөн энэ төсөлдөө намайг багтаасан Жастин Бибертээ (Justin Bieber) баярлалаа.

ЖаВайл МакГий

НБА-д тоглож аварга авахаас гадна шоу ертөнцийн шаггүй туршлагатай тэрбээр ээжтэйгээ хамтран реалити шоу гаргадаг, кинонд дүр бүтээсэн, өөрийн дуу бичлэгийн студитэй нэгэн. Ийнхүү өөрийн оролцсон уран бүтээлээр Грэммид дэвшсэнээр цаашид түүний оролцсон олон уран бүтээлийг бид сонсох биз ээ.