BBC: Оны онцлох хүнд нэр дэвшигчид тодорчээ

12/02/2020 Нийтлэгч: 552

BBC-гийн оны онцлох хүн шагналд нэр дэвшигчид тодорлоо. Энэ удаагийн шагналд зургаан хүн өрсөлдөх юм.

Крикетийн од Стюарт Броад, хурдны морь унаач Холли Дойл, мэргэжлийн боксчин Тайсон Фюри, Английн “Ливерпуль” багийн ахлагч Жордан Хендерсон, “Формула 1”-ийн нисгэгч Льюс Хэмилтон, снукер бильяардын домогт тамирчин Ронни О’Сулливан нар нэр дэвшсэн юм.

Их Британийн спортын онцлох хүнийг тодруулах санал асуулга энэ сарын 20-нд BBC телевизээр шууд явах юм.

Анх Британийн телевизийн алдарт сэтгүүлч Пол Фоксын санаачилгаар 1954 онд зохион байгуулж байсан уг шагналыг нэгээс олон удаа авсан дөрвөн тамирчин бий. Нэрт теннисчин Энди Мөррэй гурван удаа онцлох хүнээр тодорсон бол мэргэжлийн боксчин Хэнри Купер, “Формула 1”-ийн Нигель Мансель, Дэймон Хилл нар тус бүр хоёр удаа уг нэр хүндтэй шагналын эзэн болжээ.

Нэр дэвшигчид

Снукерийн домогт тамирчин Ронни О’Сулливан 28 жилийн замналдаа анх удаа оны онцлох хүнд нэр дэвшив. Энэ онд тэрбээр дэлхийн зургаан удаагийн аварга болсон билээ.

Энэ жил нэр дэвшигчдээс Льюс Хэмилтон 2014 онд уг шагналыг авч байв. “Мерседес” багийн нисгэгч тэрбээр сүүлийн хоёр жил нэр дэвшсэн ч санал асуулгаар хоёрдугаарт жагсчээ.

Сүүлийн 10 жилд

  • 2019 – Бэн Стоукс (Англи) – Крекит
  • 2018 – Герайнт Томас (Уэйлс) – Дугуй
  • 2017 – Мо Фарах (Англи) – Хөнгөн атлетик
  • 2016 – Энди Мөррэй (Шотланд) – Теннис
  • 2015 – Энди Мөррэй (Шотланд) – Теннис
  • 2014 – Льюс Хэмилтон (Англи) – Формула 1
  • 2013 – Энди Мөррэй (Шотланд) – Теннис
  • 2012 – Брэдли Уиггинс (Англи) – Дугуй
  • 2011 – Марк Кавендиш (Манн арал) – Дугуй
  • 2010 – Тони МаКкой (Хойд Ирланд) – Морь унаач

Сүүлд нэмэгдсэн

Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020 – хоёр дахь өдөр

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” хоёр өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

Жүдо бөхийн Залуучуудын УАШТ 2020

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” эхний өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид тодорлоо

2022 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Вуши хотноо зохион байгуулагдах Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр (2021.11.13-ны… Дэлгэрэнгүй …

Э.Содномпилжээ, М. Уранцэцэг нарт Монгол улсын хөдөлмөрийн баатар цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны паралимпын наадмын Пауэрлифтингийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн… Дэлгэрэнгүй …

Ц.Сүхбат, Б.Мөнхжин нар түрүүлэв

Улаанбаатар хотын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 6-7-ны өдрүүдэд “Монгени” цогцолбор… Дэлгэрэнгүй …