Умар Кремлёв “Би AIBA-г Олимпод ахин авчирна”

12/13/2020 Нийтлэгч: 387

Олон Улсын Боксын Холбооны (AIBA) шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Умар Кремлёв (ОХУ) холбооныхоо өрийг тэглэж, Олимпын статусыг сэргээнэ гэсэн амлалт өглөө. Бямба гарагт (12 сарын 12) виртуал байдлаар явагдсан тус холбооны онц их хурлын үеэрх дөрвөн үечлэлтэй санал хураалтын эцсийн шатанд Кремлёв 86 санал авч Борис ван дер Ворст (Нидерланд – 45), Мохамед Мустасане (Морокко – 19) нарыг ардаа орхисон юм.

2019 оны зургаан сард олимпын статусаа алдаж, Гафур Рахимовыг ажлаа өгснөөс хойш тус холбоог Мустасане түр удирдаж байсан юм. Европын Боксын Холбооны дэд ерөнхийлөгч, Оросын Боксын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Кремлёвын урд 2024 оны олимпоос өмнө AIBA-г Олимпод буцаан авчрах даалгавар ирж байна. 33 дахь Зуны Олимп Парист явагдана.

“Нэг зүйл тодорхой. AIBA-г буцаан босгоход амаргүй байна. Ганц шөнийн дотор ийм зүйл болохгүй. Бид нэг л маш чухал зорилгын төлөө одоо нэгдэж ажиллах ёстой. Энэ бол AIBA-гийн спортын ертөнц дэх алдагдсан нэр хүндийг сэргээх, үүнд мэдээж Олимпын статусыг ахин олох багтаж байгаа”

Холбооны өрийг тэглэх нь мөн өөрийнх нь нэн тэргүүний зорилго байна гэдгийг тэр амласан. 20 сая ам.долларын өрийг ойролцоогоор зургаан сарын дотор төлж барагдуулах боломжтой гэв.

“Хоёр жилийн дотор бид 50 сая ам.долларыг хамтын ажиллагаа, ивээн тэтгэгчдээс хуримтлуулахыг зорино. Энэ мөнгийг AIBA-г ахин хөл дээр нь босгоход зарцуулна. ОУОХ-той үүссэн бүх асуудлыг ирэх гурваас дөрвөн сарын дотор зохицуулна гэдэгт итгэж байна”

38 настай эрхэм 2022 оны сонгууль хүртэл AIBA-г удирдана. Тус Холбоотой ивээн тэтгэлэг, хамтын ажиллагааны гэрээ байгуулах сонирхолтой газруудтай хэлэлцээр хийж эхэлсэн гэдгийг тэр хэлсэн ч ямар компаниуд болохыг зарласангүй.

Кремлёв ийнхүү ОУОХ-нд бүртгэлтэй зуны спортын холбооны гурав дахь Орос ерөнхийлөгч болж байна. Алишер Усманов Туялзуур сэлэм, Владимир Лисин Буудлага спортын холбоог тус тус толгойлдог.
Forbes-т бичсэнээр Лисин Оросын хоёр дахь тэргүүн баян ($18.1 тэрбум) бол Усманов долоод бичигддэг юм байна. ($13.4 тэрбум)

Сүүлд нэмэгдсэн

Жастин Гэйтжи: Макс Холлоуэйтэй тулалдах ёстой бол тулалдъя

Жастин Гэйтжи 2017 онд UFC холбоонд гарын үсэг зурснаас хойш жилд дор хаяж хоёр удаа, тэр байтугай цар тахал Корона… Дэлгэрэнгүй …

Колин Херон: Даррен бэртэлтэй байсан ч тулалдаж эр зоригоо харуулсан

Даррен Тилл сүүлийн тулаандаа дийлдсэнээр UFC -н замналынхаа хамгийн том хямралд ороод байна. Английн Ливерпүүл хотоос гаралтай Д.Тилл саяхан Лас… Дэлгэрэнгүй …

Холимог тулааны од „Кимбог сүйрүүлэгч“ Шон Ганнон нас баржээ

Тэртээ 2005 онд холимог тулааны октагонд хөл тавьж олноо танигдсан цагдааг өнгөрсөн бямба гаригт нас барсан тухай гэр бүлийнхэн нь… Дэлгэрэнгүй …

Паралимпын XVI-р наадамд оролцохоор Япон улсыг зорилоо

Монгол Улсын баг тамирчид “Токио 2020″ зуны Паралимпын XVI-р наадамд оролцохоор Япон улсыг зорилоо.”Токио 2020” Зуны Паралимпын наадамд Монгол Улсаа… Дэлгэрэнгүй …

Залуучууд УФАд нэг мөнгө, нэг хүрэл медальтай өндөрлүүлэв

Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд залуучуудын УАШТ-ий алт, мөнгөн медальт Өмнөговь аймгийн тамирчин Өлзийбатын Одбаг дөнгөж сая хүрэл медалийн төлөөх барилдаанд… Дэлгэрэнгүй …