Дуулиан: Олимпын хошой аварга цаначин Петтер Нортуг 7 сар хоригдоно

1 сарын өмнө Нийтлэгч: 141

Норвегийн цаначин Петтер Нортуг согтуугаар жолоо барьсан, мансууруулах бодис хууль бусаар хадгалсан хэмээн буруутгагдаж, 7 сар шоронд ял эдэлж, бүх насаараа жолоо барих эрхээ хасуулав.

Ванкуверын өвлийн олимпоос хошой алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн, ДАШТ-ий 13 алтан медалийн эзэн, Норвегийн цаначин Петтер Нортуг өнгөрсөн наймдугаар сард хурд хэтрүүлж яваад цагдаа баригдсан юм. Тэрбээр өмнө нь нэг бус удаа хурд хэтрүүлэн, согтуугаар жолоо барьж явсан түүхтэй. Тодруулбал, 2014 онд согтуугаар жолооны ард суугаад осол гаргаж байв.

Хууль сахиулагчид нэрт тамирчныг саатуулсныхаа дараа гэрт нь нэгжлэг хийхэд хууль бусаар кокаин хадгалж байсныг илрүүлсэн билээ.

Норвегийн шүүгч Оле Кристен Овербергийн мэдээлснээр сэжигтэн хурд хэтрүүлэн жолоо барьж байхдаа гар утсаараа бичлэг хийснийг нотлох баримт болгосон байна.

Өдгөө 34 настай, хоёр жилийн өмнө их спортоо орхисон П.Нортугт шүүхээс долоон сар хорих ял оноож, бүх насаар нь жолоо барих эрхийг нь хасчээ. Харин П.Нортуг шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Түүний өмгөөлөгч Халвард Хелле шүүх хурлын дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Үйчлүүлэгч маань шийтгэлээ хүлээн зөвшөөрч, давж заалдахгүй гэдгээ хэлсэн. Өөрийнхөө амьдралд өөрчлөлт хийхэд тус болно гэж үзэж байгаа” гэж ярьсан юм.

Сүүлд нэмэгдсэн

Токио 2020: Олимп цуцлагдах уу?

Токиогийн олимп болох эсэх нь спорт сонирхогчдын анхаарлыг татсан сэдэв болов. Японы Засгийн газрын зүгээс олимпыг зохион байгуулахаас татгалзах асуудлаар… Дэлгэрэнгүй …

Талбайн теннис: Цар тахал ба Австралийн нээлттэй тэмцээн

Талбайн теннисийн хамгийн нэр хүндтэй дөрвөн Их Дуулгын нэг болох Австралийн нээлттэй тэмцээн ирэх сарын 8-21-нд болно. Цар тахлын хүнд… Дэлгэрэнгүй …

NBA: Аль баг хамгийн баян бэ?

Мэргэжлийн багууд яаж ашиг, орлого олж, үнэ цэнээ өсгөөд байдаг юм бол?, энэ асуултын хариултыг олохоор олон ч судалгаа болон… Дэлгэрэнгүй …

Токио 2020: Олимпийн хувь заяа хэрхэх вэ?

Японы парламентийн шинэ чуулган дээр Ерөнхий сайд Ё.Суга нь хойшлогдсон наадмыг заавал зохион байгуулах түүхэн үүрэгтэй гэдгээ дурьдаад, цар тахлыг… Дэлгэрэнгүй …

БОКС: Төгсцогтын өрсөлдөгч хэн бэ?

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг-ийн дэлхийн аварга болж, WBC… Дэлгэрэнгүй …