Жүдо: М.Уранцэцэг амжилтаа ахиулсаар л…

2928

Энэ сарын 11-нд нээлтээ хийсэн жүдо бөхийн Мастерс тэмцээний эхний өдөр манай жүдочид нэг хүрэл медаль хүртсэн. Одоогоор цор ганц медалийг эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон М.Уранцэцэг гавьяат аваад буй. IJF-ийн Дэлхийн цуврал тэмцээнд үзүүлсэн амжилтаараа гиннесийн рекордод нэрээ бүртгүүлсэн Урнаа бүх тэмцээнийг оролцуулаад 55 медаль хүртсэн амжилтаараа топ 5-д бичигдэж байна.

Олон улсын жүдо бөхийн холбооноос IJF-ийн цуврал тэмцээнийг зохион байгуулах болсноос хойш М.Уранцэцэг 37 медаль (11 алт, 11 мөнгө, 15 хүрэл) зүүсэн амжилтаараа рекорд тогтоож, геннисийн номонд бичигдсэн. Түүн шиг цуврал тэмцээнээс 30 медаль хүртсэн жүдоч ердөө дөрөв бий. Харин тивийн аварга гэх мэт IJF-ийн цувралд багтаагүй бусад тэмцээнийг оролцуувал Урнаагийн медалийн тоо 55-д хүрч буй. Ингэснээр тэрбээр эхний тавд бичигдэх боллоо.

НэрУлсАлтМөнгөХүрэлНийт
1. Исабел ФернандесИспани26182973
2. Идалис ОртисКуба34121864
3. Телма МонтейроПортугал24132360
4. Эдит БошНидерланд20142458
5. МӨНХБАТЫН УРАНЦЭЦЭГМонгол19162055
Бүх тэмцээнийг оролцуулаад медаль хүртсэн жүдочид

“Judo Inside” сайтаас гаргадаг энэ жагсаалтын 29-д Д.Сумъяа (14 алт, 10 мөнгө, 21 хүрэл) 45 медаль, 38-д Х.Цагаанбаатар (13 алт, 12 мөнгө, 17 хүрэл) 42 медалиар эхний 50-д багтдаг аж.