Кевин Дюрантын “жигтэй хэрэг”
“Брүүклин Нетс” багийн довтлогч Кевин Дюрант инстаграм хуудсанд жүжигчин Майкл Рапапорт руу илгээсэн ёс бус мессежийн талаар тус багийн ахлах дасгалжуулагч Стив Нэш сэтгүүлчдэд пүрэв гарагт тайлбар өглөө.
“Олон нийтийн сүлжээнд тавигдсан Кевин Дюрант Майкл Рапапорттой хийсэн хараалын үгтэй, мисожинист утга агуулагдсан сэтгэгдлийн талаар багийн удирдлагуудтай ярилцсан” гэж Стив Нэш ярьжээ. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс Стив Нэш татгалзсан юм.
М.Рапапорт тухайн чатыг өнгөрсөн мягмар гарагт өөрийн жиргээндээ оруулжээ.
I receive threats and disgusting messages DAILY, but never in my wildest dreams did I think @KDTrey5 would be among them. The 🐍 himself is now threatening me, bringing up my wife and wants to fight. This is supposed to be America’s sweetheart right? #ImDaRealMVP pic.twitter.com/l1VQfGMMRF
— MichaelRapaport (@MichaelRapaport) March 30, 2021
Харин Дюрант тус жиргээний талаар сэтгэгдлээ илэрхийлж, ёс бус хараалын үг ашигласандаа харамсаж буйгаа илэрхийлсэн юм.
Me and mike talk CRAZIER than this on the regular and today he’s pissed….My bad mike, damn!!
— Kevin Durant (@KDTrey5) March 30, 2021
Мөн тэрбээр өөрийн хэлсэн үгээсээ уучлалт гуйжээ.
Kevin Durant on his social media messages that were recently made public:
— SNY Nets (@SNYNets) April 1, 2021
"I'm sorry that people seen that language I used, that's not really what I want people to hear and see from me" pic.twitter.com/UIPRuPdH3B
12 сарын 22-нд “Голден Стайт Уарриорс”-той хийсэн тоглолтын дараа Рапапорт КД-гийн “Inside the NBA”-д өгсөн ярилцлагын талаар өөрийн сэтгэгдлээ жиргэсэнээс хойш тэр хоёрын маргаан эхлэсэн юм.
KD seemed deeply in his feelings with the @NBAonTNT crew after the game.
— MichaelRapaport (@MichaelRapaport) December 23, 2020
DAMNIT he’s super sensitive about everything.
Don’t do the interview
Жүжигчний өөрийн твиттертээ байрлуулсан скрийншотууд дээрээс харахад Дюрантаас Рапапорт руу илгээсэн анхны мессеж нь “U a b***h” гэсэн байжээ. Түүнээс цааш бичсэн мессежийн ихэнх нь Дюрантаас ирсэн байсан юм.
Дюрант зүүн гуяны арын шөрмөсөө гэмтээсэн тул хоёрдугаар сараас хойш талбайд гараагүй билээ. Тэрбээр гэмтэхээсээ өмнө нэг тоглолтод 29.0 оноо дунджилж, багаа тэргүүлж байсан юм.
М.Ану