Аутизм ба Спорт

04/02/2021 Нийтлэгч: 273

Нар хэдийн бууж өдөр дуусч байлаа, гэрт хүнс дуусч байгааг мэдэж байсан тул гэртээ харих замдаа ойр зуурын хүнс цуглуулахаар хүнсний дэлгүүр оров. Тэнд би нэг зүйлийг анзаарч харлаа. 30 орчим насны бүсгүй хүүхдээ хөтөлчихсөн явж байгаа нь тийм ч гайхаад хараад байхаар биш хэдий ч ганц тэр л бүсгүй хэн хүнээс илүү нүдэнд содон тусч байсан юм. Яг үнэндээ тэр бүсгүй биш түүний охин нь л хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж байлаа. Нэг газраа удаан зогсож чадахгүй доороо эргэлдэж, гар хуруугаа оролдож, үе үе сонин авиа гаргана. Охиных нь байгаа байдлыг хараад би түүнийг аутизмтай байх гэж таасан юм. Хүмүүсийн гайхсан нүднээс болоод ч тэр үү эсвэл бусдад эвгүй сэтгэгдэл үлдээхгүй гэсэндээ ч тэр үү тэр бүсгүй дэлгүүрээс гарахаасаа өмнө хүмүүст хандаж “Манай охин аутизмтай юмаа, уучлаарай” гэж хэлээд гараад явчихав. Миний таамаглал буруу биш байлаа. “Энгийн бус” нэгэн байх нь ямар хэцүү болохыг тэндээс би ухаарсан юм.

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 02-ны өдөр бол “Аутизмийг таниулах дэлхийн өдөр”.

Аутизм гэдэг нь товчхондоо бол өөрийгөө бусдаас тусгаарлах эмгэг юм. Аутизмын тухай анх 200 гаруй жилийн өмнө эрдэм шинжилгээний ном зохиолд бичиж, 60 гаруй жилийн өмнөөс орчин цагийн оношлогооны шалгуур үзүүлэлтүүдийн талаар нийтлэгдсэн боловч одоог хүртэл биологийн шинжилгээ хийх боломжгүй, зөвхөн зан төлвөөр нь оношилдог.

Бодит жишээ гэвэл, сүүлийн 100 жилийн түүхэнд гарсан 100 шилдэг киноны 71-д жагссан “Форест Гамп” кино бол аутизмтай хүний амьдрал, намтар юм.

Аутизмтай хүүхдийг нийгмийн харилцаанд оруулах нь маш чухал байдаг. Олон туршилт, судалгааны үр дүнд спортоор дамжуулан хөгжүүлвэл “энгийн хүний” чадвартай 80 хувьд дөхөхүйц хөгжих боломжтой байдаг гэнэ.

Харин ямар спорт аутизмтай хүүхдүүдэд илүү тохиромжтой байх бол?

Онцгой хүүхдүүдэд багийн спорт тохиромжгүй байх магадлалтай.

Хөлбөмбөг, сагсан бөмбөг гэх мэт багийн спорт нь аутизмын эмгэгтэй хүүхдүүдэд бэрхшээлтэй байж мэдэх юм. Учир нь:

  1. Багийн спорт нь нийгмийн харилцааны ур чадвар шаарддаг. Харин аутизм нь уг чадварт эмзэг байдаг эмгэг юм. Тиймээс багийн бусад гишүүдтэй сайн харилцаж, тэднийг юу хийхийг нь таамаглахад хүндрэлтэй.
  2. Бөмбөгтэй, шилжилттэй спорт нь хүч чадал, хурдтай байхыг шаарддаг тул аутизмтай хүүхдэд тохиромжгүй.
  3. Багийн спортыг ихэвчлэн халуун, хүйтэн, хурц, чанга орчинд тоглодог. Аутизмтай хүүхдүүдийн ихэнх нь мэдрэхүйн бэрхшээлтэй байдаг тул чанга дуу чимээ, хурц гэрэл, температурыг зохицуулахад саад болдог.

Спортын ур чадварыг хөгжүүлэхээс илүү таны хүүхдийг нийгмийн харилцаанд оруулах, бие бялдарын хөгжлийг нь сайжруулах нь хамгийн чухал зүйл юм. Хэрэв та болон таны хүүхэд хүсч байвал эдгээр спортоор амжилт гаргах боломжтой.

  • Усанд сэлэлт: Усанд сэлэлт нь ялангуяа аутизмтай хүүхдүүдэд тохиромжтой спортын нэг. Бөмбөгтэй сайн харилцаж чаддаггүй хүүхдүүд ердийн усан тоглоомоор хичээллэх чадвартай байдаг. Усанд сэлэлт нь хувь хүний өрсөлдөөнийг бий болгодог учраас аутизмтай хүүхдүүд энэ төрлөөр амжилт гаргах нь олон.
  • Өвлийн спорт: Шорт трек уралдаан нь ихэнх багийн спортоос харьцангуй бага харилцааны ур чадвар шаарддаг.
  • Боулинг: Хэдийгээр хэцүү юм шиг сонсогдож байгаа ч гэсэн боулинг нь аутизмтай олон хүүхдүүдийн хувьд “төрөлхийн спорт” гэж хэлж болно. Магадгүй бөмбөгөө өнхрүүлэх, босож, суух гэсэн хэдхэн давтамжаас болдог ч байж мэднэ. Эсвэл гахай унаж байгааг харах тэдэнд сэтгэл ханамж өгдөгтэй ч бас холбоотой байж мадагүй юм.

Багийн бус спортын сонголтууд

  • Морь унах: Морь унах нь аутизмтай хүүхдүүдэд нэг төрлийн эмчилгээ болдог. Үүнийг хиппотерапи гэж нэрлэдэг.  Аутизмтай хүүхдүүд хүмүүстэй харьцахаас илүүтэй амьтадтай харьцах нь илүү хялбар байдаг бөгөөд олон аутист хүүхдүүд морь унах чадвартай байдаг.
  • Явган аялал ба загасчлах: Аутизмтай олон хүмүүсийн хувьд байгаль ертөнцийн нам тайван байдал нь стресс тайлахад том нөлөө үзүүлдэг. Нийгмийн ямар нэгэн харилцааны дарамтгүйгээр биеийн тамирын дасгал хийж болох хамгийн хялбар арга юм.

Байгальтай ойр байх дуртай аутизмтай хүнд сонирхолтой байж болох бас нэгэн спорт бол загасчлах юм.

  • Тулааны спорт: Тулааны урлаг болох каратэ, жүдо, таэквондо, айкидо болон бусад төрлүүд нь урьдчилан таамаглах чадвар, бүтцийн элементүүд болон хүмүүстэй харьцах, бие махбодийн харилцааны бэрхшээл зэргийг хослуулдаг. Дийлэнх аутизмтай хүүхдүүдийн хувьд тулааны урлаг бол өөрийгөө үнэлэх чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ бие бялдрын чадварыг хөгжүүлэхэд тохиромжтой спорт.

Хэрэв та хүүхдээ спортоор хичээллэхэд бэлэн биш гэж үзэж байгаа бол яагаад гэртээ хоёулаа эсвэл гэр бүлээрээ хөгжөөнт тоглоом тоглож хөгжилдөж болохгүй гэж?

М.Ану

Сүүлд нэмэгдсэн

Эмэгтэй бөхчүүд анх удаа багийн дүнгээр тэргүүллээ

Казахстаны Алматы хотод бөхийн төрлүүдийн Азийн АШТ болж буй. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд манай тамирчид хошой алт, дөрвөн мөнгө, нэг… Дэлгэрэнгүй …

ЕАШТ-2020 арван хоёр өөр улсад болно

Хөлбөмбөгийн ЕАШТ цар тахлын улмаас бүтэн жил хойшилсоны эцэст энэ оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-ны хооронд буурал тивийн… Дэлгэрэнгүй …

Тулаанд зөвхөн бүргэдүүд нисдэг

Тивийн хоккейн лигийн Дорнод бүсийн аварга шалгаруулах цувралын долоо дахь тоглолтод Казаны “Ак Барс” Омскийн “Авангард” багт хожигдлоо.  Цувралын өмнөх… Дэлгэрэнгүй …

Уран гулгалтын багийн ДАШТ эхэллээ

Японы Осака хотод VII удаагийн уран гулгалтын багийн ДАШТ эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд АНУ, Канад, Итали, ОХУ, Франц, Япон гэсэн… Дэлгэрэнгүй …

ЛаМаркус Олдриж сагсан бөмбөгөө орхилоо

“Сүүлийн 15 жил сагсан бөмбөгийг нэн тэргүүнд тавилаа. Одоо гэр бүл, эрүүл мэндээ бодох цаг болжээ.” “Брүүклин Нэтс” багийн довтлогч… Дэлгэрэнгүй …