Жонсын дасгалжуулагч Винкелжон: UFC 50 сая ам.долларын ашиг авна

04/06/2021 Нийтлэгч: 48

Жон Жонс ба UFC-гийн тэргүүн Дана Уайт нарын хооронд болж буй маргаан Фрэнсис Нганну аварга цол авснаас долоо хоногийн дараа ч үргэлжилж байна. Жонсын хувьд Нганноутай хийх тулаанд 10 сая ам.доллар авах нь хэтэрхий бага гэдэгт түүний дасгалжуулагч Майк Винкелжон санал нэг байгаа аж.

М.Винкелжон энэ талаар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би томоохон тулаан олон харж байлаа. Флойд Мейвейтер нэг тулаанааc их мөнгө олдог. Тэр хэдийг тулаанаар олсон бэ? Зуун сая уу? Би мэдэхгүй, гэхдээ хэр их олсон нь сонин биш. Яагаад гэвэл Мэйвейтер өөрийнхөө промоутер байсан, харин Жон олсон мөнгөө UFC-тэй хуваах ёстой” гэж эгдүүцжээ.

Түүний бодлоор холбоо Жон Жонсын ачаар маш их орлого олдог. Гэхдээ Жонд яагаад 50 сая “ногоон” өгч болохгүйг ойлгодоггүй байна. “Тэдэнд Жонс шиг супер одод хэрэгтэй. Конор хэсэг хугацаанд гялалзсан ч хуучин шигээ байхаа больжээ. Тулааны холбоодыг нэр хүндтэй тамирчид нь л мөнгөтэй болгодог” гэж үргэлжлүүлэн ярьсан байна.

Сэтгүүлч түүнээс Жонс, Нганну хоёр тулалдвал хэн ялах вэ гэж асуухад аль алинд нь боломж 50 хувь бий гэж хариулсан юм.

Хагас хүнд жингийн аварга Ян Блахович замналаа хүнд жинд төгсгөхийг хүсдэг

Ян Блахович

Хагас хүнд жингийн аварга Ян Блахович “PT Спорт”-д өгсөн ярилцлагадаа ирээдүйн төлөвлөгөөний талаар дурджээ. Ж.Жонс болон Ф.Нганноугийн супер тулаан болохгүй бол Ян хэн нэгэнтэй нь тулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Тэрбээр “Би одоо хагас хүнд жингийн бүс эзэмшиж байна. Жонс эргэн ирсэн ч хүнд жинд тулалдахыг хүсч байгаа. Тиймээс дээд жиндээ өрсөлдөхөд татгалзах зүйл алга. Жонс, Нганнугийн аль нэг нь биш бол өөр тулаанчтай үзэхэд болохгүй юмгүй” гэж онцолжээ.

Түүнчлэн польш аварга “Би Жонсыг хагас хүнд жинд бараг бүх өрсөлдөгчөө ялсныг мэднэ. Гэхдээ тэр надтай тулалдаагүй. Уг нь Кори Андерсоныг ялсны дараа Ж.Жонстой тулалдуулахаа амалсан боловч бүтээгүй” гэж ярьсан юм. Түүнээс сурвалжлагч дээд жиндээ тулалдах эсэх талаар тодруулахад “Яагаад болохгүй гэж. Би их идэмхий хүн. Бага зэрэг жин нэмэхэд асуудалгүй. Тиймээс дээд жингийнхээ залуустай хүч үзэхэд бэлэн байна” гэсэн юм.

Тэрээр сүүлийн тулаандаа дунд жингийн босоо аварга Нигерийн “Хар дарсан зүүд” хочит Исраел Адесаняг шүүгчдийн саналаар ялж, Ж.Жонсын “орхисон” хагас хүнд жингийн аваргын бүсийг авсныг тулаан сонирхогчид маань мэдэх бизээ.

Биеийн өндөр 188 см, 93 кг жинтэй, жию жицүгийн хар бүстэй,мутай боксын суурьтай тулаанч нийт 36 удаа тулалдахдаа 28 ялснаас найман удаа хүнд цохилтоор, есөн өрсөлдөгчөө өчиг боолтоор, шүүгчдийн саналаар 11 хожил авч найман удаа дийлдсэн юм. Замналдаа Роналду Соуза, Люк Рокхольд, Тиаго Сантос, Доминик Рейес, Кори Андерсон зэрэг шилдгүүдийг ялж байв.

Сүүлд нэмэгдсэн

Эмэгтэй бөхчүүд анх удаа багийн дүнгээр тэргүүллээ

Казахстаны Алматы хотод бөхийн төрлүүдийн Азийн АШТ болж буй. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд манай тамирчид хошой алт, дөрвөн мөнгө, нэг… Дэлгэрэнгүй …

ЕАШТ-2020 арван хоёр өөр улсад болно

Хөлбөмбөгийн ЕАШТ цар тахлын улмаас бүтэн жил хойшилсоны эцэст энэ оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-ны хооронд буурал тивийн… Дэлгэрэнгүй …

Тулаанд зөвхөн бүргэдүүд нисдэг

Тивийн хоккейн лигийн Дорнод бүсийн аварга шалгаруулах цувралын долоо дахь тоглолтод Казаны “Ак Барс” Омскийн “Авангард” багт хожигдлоо.  Цувралын өмнөх… Дэлгэрэнгүй …

Уран гулгалтын багийн ДАШТ эхэллээ

Японы Осака хотод VII удаагийн уран гулгалтын багийн ДАШТ эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд АНУ, Канад, Итали, ОХУ, Франц, Япон гэсэн… Дэлгэрэнгүй …

ЛаМаркус Олдриж сагсан бөмбөгөө орхилоо

“Сүүлийн 15 жил сагсан бөмбөгийг нэн тэргүүнд тавилаа. Одоо гэр бүл, эрүүл мэндээ бодох цаг болжээ.” “Брүүклин Нэтс” багийн довтлогч… Дэлгэрэнгүй …