ЛаМаркус Олдриж сагсан бөмбөгөө орхилоо

04/16/2021 Нийтлэгч: 105

“Сүүлийн 15 жил сагсан бөмбөгийг нэн тэргүүнд тавилаа. Одоо гэр бүл, эрүүл мэндээ бодох цаг болжээ.”

“Брүүклин Нэтс” багийн довтлогч ЛаМаркус Олдриж өмсгөлөө хананд өлгөлөө. Ирэх долдугаар сард 36 нас хүрэх Л.Олдриж энэ сарын 11-нд “Лос Анжелес Лэйкерс” багийн эсрэг талбайд 23 минут тоглож 12 оноо авсан юм. Харамсалтай нь, энэ нь түүний мэргэжлийн замнал дахь хамгийн сүүлчийн тоглолт байсан аж. Уг тоглолтын дараагаар зүрхний хэм алдагдсан тул ЛаМаркус маргааш өглөө нь эмнэлэгт очжээ.

Үүнээс дөрөв хоногийн дараа их спортоо үүрд орхих шийдвэр гаргаснаа хувийн цахим хуудсандаа мэдэгдэв.

ЛаМаркус Олдрижийн албан ёсны жиргээ

Техасын Даллас хотын унаган хүү, Техасын их сургуульд номын дуу сонссон америк эр 2006 оны NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлэн эхний бүсийн #2-оор “Чикаго Буллз” багт сонгогдсоноор 15 жилийн замнал нь эхэлсэн билээ. Гэхдээ Салхит хотоос түүний карьер эхлээгүй, драфтын үдэш солилцоонд орж “Портлэнд ТрэйлБлазерс” багт очсон юм.

“Портлэнд” багтаа есөн жил хүчин зүтгээд 2015 онд “Сан Антонио Спэрс”-тэй дөрвөн жилийн 80 сая ам.долларын гэрээ байгуулсан. Хожим гэрээгээ сунгасан ч энэ улирлын солилцоо, наймааны цонхоор гэрээгээ худалдан авч “Брүүклин Нэтс”-тэй нэгдээд байв.

“Брүүклин”-д очсон түүний шалтгаан тодорхой. Энэ бол аваргын бөгж зүүх байлаа. “Нэтс”-т гурван супер од нэгдсэн тул түрүүлэх өндөр магадлалтай багийн тоонд орж байв. Харамсалтай нь, хувь заяаны шоглоом гэлтэй түүнд тамирчны замналдаа аваргын цом авах боломж гарсангүй.

Л.Олдриж замналынхаа турш 19000 оноо, 8000 самбар авсан NBA-гийн түүхэн дэх 25 тоглогчийн нэг билээ. Мөн тэрбээр долоон удаа Бүх Одод болж таван удаа Бүх Америкийн багт нэрлэгдэж байсан юм.

Сүүлд нэмэгдсэн

“KING TUG”-ийн тулааны тов тодорлоо

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт “King TUG” Нямбаярын Төгсцогт мэргэжлийн рингэн дэх ээлжит тулаанаа 2021… Дэлгэрэнгүй …

“Токио-2020” олимптой холбоотой 100 баримт 76-100

Токио-2020 олимпийн наадмыг зохион байгуулах Япон улс болон олимпийн тухай “Таны мэдэх ёстой 100 баримт”-ын хоёр дахь цувралыг хүргэж байна…. Дэлгэрэнгүй …

UFC VEGAS 26: Доналд “Ковбой”Серроне хоёр жилийн дараа дахин ялах уу?

UFC-тэй хийсэн гэрээнд заасны дагуу сүүлийн удаа тулалдахаар бэлтгэж байсан Диего Санчесийн гэрээг холбооноос өнгөрсөн долоо хоногийн сүүлээр цуцалсан билээ. Харин түүний өрсөлдөгч… Дэлгэрэнгүй …

Эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн финал: Челси – Барселона

УЕФА-гийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн шигшээд шалгарсан “Челси”, “Барселона”-гийн тоглолт Шведийн Готенбургын “Гамла Уллеви” цэнгэлдэхэд болно. Хоёр багийн аль нь ч… Дэлгэрэнгүй …

Хоккейн өсвөрийн ДАШТ: Хагас шигшээд оролцох багууд тодорлоо

22 дахь удаагийн Хоккейн өсвөрийн ДАШТ АНУ–ын Техас мужид зохиогдож байгаа билээ. Тавдугаар сарын дөрөвний өдөр шөвгийн дөрөвт үлдсэн багуудын… Дэлгэрэнгүй …