UFC VEGAS 26: Доналд “Ковбой”Серроне хоёр жилийн дараа дахин ялах уу?

05/05/2021 Нийтлэгч: 94

UFC-тэй хийсэн гэрээнд заасны дагуу сүүлийн удаа тулалдахаар бэлтгэж байсан Диего Санчесийн гэрээг холбооноос өнгөрсөн долоо хоногийн сүүлээр цуцалсан билээ. Харин түүний өрсөлдөгч Доналд “Ковбой” Серронтой  тулалдах тулаанчаар Алекс Мороно сонгогджээ.

Доналд “Ковбой” Серроне (36-15-2)  2019 оны 5-р сарын 4-нөөс хойш  ялалт авч чадаагүй байгаа юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрбээр таван удаа огтагонд гарсан боловч Тони Фергюсон, Жастин Гаатже, Конор МакГрегор, Энтони Петтис нарын шилдгүүдэд ялагдаж, Нико Прайстай тэнцсэн. Харин Нико Прайстай тулалдсаны  дараа хийсэн допингийн шинжилгээнд өрсөлдөгч нь бүдэрсэн тул тулааныг хүчингүйд тооцсон билээ.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч Алекс Мороно (18-7-1) энэ жил 30 настай тулаанч. Тэрбээр өнгөрсөн онд хоёр тулаан хийсэн. Эхлээд Риз Маккиг ялж, харин арван хоёрдугаар сард Энтони Петтист оноогоор ялагдсанаар жингийнхээ чансаанд хойгуур бичигдэж байна.

“UFC Vegas 26” тулаанаар алдарт Т.Ж.Диллашав,  Кори Сандхаген нар тулалдах ёстой байв. Харин Диллашав бэлтгэл дээрээ хөмсгөө задалснаар гол тулаан цуцлагдсан юм. Ийнхүү  Мишель Уатерсон, Марина Родригес нар тэдний орыг залгах болов.

Урьдчилсан хөтөлбөр:

  • Мишель Уатерсон-Арина Родригес
  • Дональд Церроне-Алекс Мороно
  • Нил Магни-Жеофф Нил
  • Морис Грин-Маркос Рожерио де Лима
  • Диего Феррейра- Грегор Жиллеспи
  • Анжела Хилл-Аманда Рибас
  • Филлип Линс-Бен Ротуэлл
  • Фил Хэйвс-Кайл Даукаус
  • Людовит Клейн-Майк Тризано
  • Заррух Адашев-Райан Бенуа
  • Тафон Нчукви-Жүн Ён Парк
  • Кристиан Агилера-Карлстон Харрис

Эх сурвалж: www.gnp1.de www.ufc.com

Сүүлд нэмэгдсэн

Жүдо бөхийн ДАШТ өндөрлөлөө

Унгарын Будапешт хотод жүдо бөхийн ДАШТ амжилттай болж өнгөрлөө. Таван тивийн 118 орноос 661 жүдоч (эрэгтэй 383, эмэгтэй 278) энэ… Дэлгэрэнгүй …

Лукаку: Энэ тоглолтыг Эриксенд зориуллаа

Уэльс 1:1 Швейцарь  Энэ өдрийн эхний тоглолтыг өнгөрөгч Европийн аваргын хамгийн том шуугианыг дэгдээсэн Уэльсийн шигшээ баг швейцарчуудын эсрэг хийлээ…. Дэлгэрэнгүй …

Туркийн шигшээ баг

KOO.MN уншигчдадаа зориулж 2021 оны 6 сарын 11-ээс 7 сарын 11-ний хооронд болох XVI дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд… Дэлгэрэнгүй …

Кристиан Эриксен ухаан оржээ

“Евро 2020” хөлбөмбөгийн Европын АШТ-ий “B” хэсгийн Дани, Финляндын тоглолт цуцлагдлаа. Данийн шигшээ багийн Кристиан Эриксен тоглолтын эхний хагасын төгсгөлд… Дэлгэрэнгүй …

Нэйт Диаз хэвлэлийн бага хурал дээр марихуана татаж дуулиан дэгдээв

Энэ бол Нэйт Диаз. Тэр дүрмэнд баригдах дургүй, дураараа бас заримдаа ичгүүргүй. Калифорнийн уугуул Нэйт Диаз тун удахгүй UFC-д эргэн… Дэлгэрэнгүй …