Спорт бооцоо яагаад ингэж өргөн тархав

1516

Спортод хэн нэгэн ялдаг. Харин нөгөө  нь гэртээ харьдаг. Үүнээс шалтгаалж олон хүмүүс мөнгө хождог бол зарим нь алддаг. Харин бооцооны төвүүд тухайн арга хэмжээний үр дүнгээс үл шалтгаалан үргэлж нэмэх үзүүлэлттэй байдаг учир эцсийн ялалт тэднийх байдаг.

Бооцооны ертөнцийн үүсэл

Спорт үүссэн цаг үеэс хойш бооцоо гэх зүйл оршин тогтнож ирсэн. Эртний Грекчүүд спортод дуртай байсан ба иймдээ ч бооцооны талаарх анхны баримт нь 2000 гаруй жилийн настай. Грекчүүдээс эхлэлтэй энэ зүйл нь эртний Ромд тархсан байдаг. Ромчууд гладиаторын тулаан дээр мөрий тавьдаг байсан бөгөөд энэхүү эртний спортын арга хэмжээ эцэстээ зогссон ч мөрийтэй тоглоом амьд үлдэж, бусад хаант улсуудад тархсаар байжээ. Хүмүүсийн мөрийцөж болох спортын арга хэмжээний тоо өргөжин тэлж байгаа нь спортын бооцооны нэр хүнд, цар хүрээг тэлэх болсон ба энэ дундаас хамгийн амжилттай нь Английн морин уралдаан. Уг зан үйл нь Америкийн нэгдсэн улсаас авхуулаад дэлхий даяар спортын бооцоог таниулж чадсан байна.

1950-иад оны үед Лас Вегаст спорт бооцооны газар байгуулагдсан нь өдгөө хамгийн том төв болон хөгжжээ. Гэхдээ Лас Вегасын бооцооны төвд олон тэрбум доллар эргэлддэг боловч энэ нь АНУ-д бооцоо тавьсан нийт дүнгийн багахан хувийг эзэлдэг. 

Цахим ертөнц

Интернэтээс өмнө спортын бооцоо хэдий түгээмэл байсан ч өнөөдрийнх шиг өргөн тархаж байсангүй. Цахим ертөнцийн тусламжтайгаар бооцооны төв эсвэл дэлгүүрт очиж бооцоо тавих шаардлагагүй болсон. Хүмүүс хэзээ ч, хаанаас ч, ямар ч төхөөрөмжний араас хүссэн сонголтоо хийж болно. Үүний үр дүнд энэ салбар хурдацтай хөгжиж, жилээс жилд хэрэглэгчдийн тоо өссөөр байгаа юм. Өөр нэгэн давуу тал нь та тухайн арга хэмжээг буйдан дээрээсээ хүлээн авч үзэхдээ л бооцооны хувилбарууд хэрхэн өөрчлөгдөж байгааг харж байгаад сонголтоо хийх боломжтой. Үйл явдал өрнөх тусам хамгийн сайн боломжуудыг олж авна гэсэн үг юм.

Хэрхэн мөнгө хожих вэ

Сүүлийн үед манай улсын спорт сонирхогчид бооцооны ертөнцрүү хүчтэй орж байна. Яагаад? Учир нь тухайн хүний зугаа цэнгэлээсээ мэдрэх мэдрэмжийг нэмэгдүүлж, спортыг илүү сонирхолтой болгодог. Гэхдээ эцсийн зорилго нь мөнгө. Дэлхий даяар маш олон газрууд өөрсдийн судалгаан дээр тулгуурлан магадлал гаргаж зардаг. Гэхдээ энэ нь 100 хувь таараад, таны халаасыг мөнгөөр дүүргэнэ гэсэн үг биш. Бөмбөг бөөрөнхий гэж ярьдаг шиг хэн хэнийг ч ялж болно. Ирээдүйд очиж үзсэн хүн байхгүй учир тухайн арга хэмжээний үр дүнг таамаглана гэдэг хэцүү.

Иймээс бооцоо бол сонсогддог шигээ амархан мөнгө олох боломж биш. Таны спортын талаарх мэдлэг, аз ёндоо, зөн совин чинь бүхнийг шийднэ.