Колумб дугуйчин Эган Берналь халдвар авчээ

956

2019 онд алдарт “Тур де Франс” уралдаанд 22 насандаа түрүүлж байсан Колумбын дугуйчин Эган Берналь ковидын халдвар авчээ.

Хоёр жилийн өмнө “Тур де Франс”-т түрүүлж түүхэнд нэрээ мөнхөлсөн Колумбын дугуйчин Эган Берналь өнгөрсөн долоо хоногт Италийн “Жиро Д’Итали” тэмцээнд өнгөлсөн билээ.

Өдгөө 24 настай колумб дугуйчин эр найз охиныхоо хамтаар нутаг буцахаар ковидын тест өгсөн ч хариу нь эерэг гарчээ. Тиймээс хөл хорионд орсон байна.

Дугуйчны биеийн байдал тогтвортой, бага зэрэг ханиад хүрсэн шинжээс өөр ноцтой зүйл одоогоор мэдэгдээгүй гэнэ.

Дугуйн гурван том тэмцээний хоёрт нь түрүүлээд буй Э.Бернальд энэ оны сүүлээр зохиогдох Испанийн тэмцээнд түрүүлэх том даалгавар үлдсэн юм. “Тур де Франс”-т түрүүлснээсээ хойш нурууны бэртлийн улмаас саяхныг хүртэл гойд уралдаагүй латин эр Монакод тусгаарлагдсан аж.