М.Уранцэцэг дэлхийгээс дөрвөн медаль хүртсэн анхны монгол жүдоч

06/07/2021 Нийтлэгч: 55

Унгарын Будапешт хотод өнөөдөр жүдо бөхийн ДАШТ нээлтээ хийлээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, эрчүүдийн 60 кг-д Л.Өнөболд нар барилдлаа.


Эмэгтэйчүүдийн 48 кг-д нийт 42 жүдоч хүч сорьсон юм. Манай улсаас хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, Г.Наранцэцэг нар зодоглов.

М.Уранцэцэг “С” хэсгийг тэргүүлсэн. Эхний шатанд хийлээд БНСУ-ын Юүнжү Ог, дараа нь Казахстаны Г.Отгонцэцэгийг ялсан ч хэсгийн аваргын төлөө Японы Вакана Когад дийлдсэн юм.

Улмаар дагах барилдаанд Францын Ширинэ Боуклыг ялснаар хүрлийн төлөө барилдах эрхтэй болсон билээ. Медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Косовогийн Дистра Красникиг торгуулиар ялснаар дэлхийн аваргын тэмцээнээс дөрвөн медальтай анхны монгол жүдоч боллоо. Д.Красникитай өмнө нь гурван удаа таарч барилдаад нэг ялж хоёр хожигдсон үзүүлэлттэй байжээ.

Дистра Красникитай хийсэн барилдааны бичлэг

М.Уранцэцэг ДАШТ-ээс алт, мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн. Дэлхийн дэвжээнээс медаль зүүсэн 16 монгол жүдоч байдгаас хос медальтай нь Урнаагаас гадна Д.Сумъяа (3), Х.Цагаанбаатар (2), Г.Болдбаатар (2) нар юм.

Өнгөрсөн гуравдугаар сард нас нэмсэн Урнаа 31 нас, 84 хоногтойдоо дэлхийгээс медаль авснаар эмэгтэйчүүдээс хамгийн ахмад насандаа медаль хүртсэн монгол жүдоч болов. Түүний өмнө Н.Түвшинбаяр аварга 33 нас 93 хоногтой дэлхийн медальтан болж байлаа.

Энэ жинд барилдсан залуу жүдоч Г.Наранцэцэгийн хувьд Сербийн Николич Миличад дийлдсэн юм.

Г.Наранцэцэгийн барилдааны бичлэг

ЭМЭГТЭЙ 48 КГ:

  1. Нацүми Цүнада (Япон)
  2. Вакана Кога (Япон)
  3. Мөнхбатын Уранцэцэг (Монгол)
    Жулия Фигуэро

Эрэгтэйчүүдийн 60 кг-д энэ жил 46 жүдоч зодоглолоо. Манай улсаас Л.Өнөболд ганцаараа оролцсон юм. Тэрбээр эхний даваанд Украины Дилшот Халматовыг, дараа нь АНУ-ын Адонис Диазыг, гуравдугаар тойрогт Эквадорын Ленин Прекиадог тус тус ялаад хэсгийн аваргын төлөө Казахстаны Гусман Кыргызбайевт хожигдлоо. Манай жүдоч дагах барилдаанд Японы Рию Нагаяамаг хэсэгтээ ялсан Азербайжаны Карамат Хусейновт дийлдэж барилдаанаа дуусгав. Манай бөхийг ялсан азербайжан залуу хүрлийн төлөө Казахстаны Магзан Шамшадиныг вазаригаар буулган авч, дэлхийн медальтан болжээ.

Л.Өнөболдын барилдааны бичлэг

ЭРЭГТЭЙ 60 КГ:

  1. Яго Абуладзе (RJF)
  2. Гусман Кыргызбайев (Казахстан)
  3. Франческо Гарригос (Испани)
    Карамат Хусейнов (Азербайжан)

Сүүлд нэмэгдсэн

Жүдо бөхийн ДАШТ өндөрлөлөө

Унгарын Будапешт хотод жүдо бөхийн ДАШТ амжилттай болж өнгөрлөө. Таван тивийн 118 орноос 661 жүдоч (эрэгтэй 383, эмэгтэй 278) энэ… Дэлгэрэнгүй …

Лукаку: Энэ тоглолтыг Эриксенд зориуллаа

Уэльс 1:1 Швейцарь  Энэ өдрийн эхний тоглолтыг өнгөрөгч Европийн аваргын хамгийн том шуугианыг дэгдээсэн Уэльсийн шигшээ баг швейцарчуудын эсрэг хийлээ…. Дэлгэрэнгүй …

Туркийн шигшээ баг

KOO.MN уншигчдадаа зориулж 2021 оны 6 сарын 11-ээс 7 сарын 11-ний хооронд болох XVI дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд… Дэлгэрэнгүй …

Кристиан Эриксен ухаан оржээ

“Евро 2020” хөлбөмбөгийн Европын АШТ-ий “B” хэсгийн Дани, Финляндын тоглолт цуцлагдлаа. Данийн шигшээ багийн Кристиан Эриксен тоглолтын эхний хагасын төгсгөлд… Дэлгэрэнгүй …

Нэйт Диаз хэвлэлийн бага хурал дээр марихуана татаж дуулиан дэгдээв

Энэ бол Нэйт Диаз. Тэр дүрмэнд баригдах дургүй, дураараа бас заримдаа ичгүүргүй. Калифорнийн уугуул Нэйт Диаз тун удахгүй UFC-д эргэн… Дэлгэрэнгүй …