Логан Пол холимог тулаанд хүчээ сорих уу?

06/11/2021 Нийтлэгч: 423

Өнгөрсөн ням гарагт ютубер Логан Пол боксын домог Флойд Мейвейтертэй өндөр үнэлгээтэй үзүүлэх тулаан хийсэн. Дараа нь 25 настай залуу холимог тулаанаар тулалдахыг хүсч байгаагаа мэдэгдсэн бөгөөд өмнө нь ахлах сургуульд барилдаж байсан туршлагатай аж. Беллатор холбооны захирал Скотт Кокер түүнийг холбоондоо урьсан бололтой.

Холимог тулаанаар дагнан бичдэг MMAFighting.com сайтаас Логан Полд тулалдах санал тавьсан эсэхийг асуухад “Тийм санал хүргүүлсэн” гэж Кокер хариулсан байна. Энэ талаар Кокер “Энэ залуу Флойдтой тулалдахдаа өөрийн ур чадвараа хангалттай харуулсан гэж бодож байна. Түүнийг Охайогийн дунд сургуульд суралцаж байхдаа бөхөөр хичээллэж байсныг мэднэ. Өдөр ирэх тусам тулааны урлагт улам бүр сайжирч байна. Хэрвээ ММА-д тулалдахыг хүсч байвал бид түүнийг нь зохион байгуулах боломжтой. Флойдын эсрэг найман үе тэсэх тулаанч цөөхөн. Флойд нэлээн дарамт үзүүлсэн ч Логаныг унагааж чадаагүй. Энэ бүхэн миний нүдэнд Логаны ялалт гэж харагдсан. Тэрээр тулааны урлагт өөрийн үнэлэмжийг өсгөж чадлаа. Тэмцээн давгүй болсон уу гэж та нар асууж бна уу? Үгүй ээ, бохир бокс байсан, гэхдээ үнэнийг хэлэхэд Флойд өөрийн хийх зүйлээ хийсэн ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүйг онцлох ёстой. Бид Логаны менежертэй хоёр жилийн өмнө Майамид болсон Супер Боулын үеэр уулзсан юм. Тэр ямар нэг тулааны төрлөөр тулалдахыг хүсч байсан боловч ММА-ийн талаар асуухад боксдоо гол анхаарлаа хандуулмаар байгаа хэлж байлаа. Би түүнд бодлоо өөрчилбөл холбоо бариарай гэж захисан” ярьжээ.

Английн реалити телевизийн од Аарон Чалмерс гэхэд Беллатор холбооны төлөө дөрвөн удаа тулалдаж, саяхан зодог тайлсан гэх мэт бусад салбарын олон хүн энэ холбоонд тулалдаж байв. Мөн Беллатор холбоо бөх Эд Рут, Тайван Клактон, Аарон Пико зэрэг холимог тулааны туршлагагүй ч өөр тулааны урлагийн тамирчидтай гэрээ байгуулсан удаатай. Логан Пол ч энэ замаар гэрээ байгуулж Беллаторын төлөө тулалдаж болох юм.

Энэ цаг үед замналаа өндөрлүүлсэн олон нэрт тамирчид үзүүлэх тулаан хийж мөнгө олж байгаа нь холимог тулааны ертөнцийг ч тойрч гараагүй ба UFC холбооноос хасагдсан Тайрон Вудли, замналаа өндөрлүүлсэн Хэнри Сэхудо нар холбогдоод байгаа юм. Беллатор холбооны зүгээс цаг үедээ таарсан уян хатан шийдвэрийг ийнхүү гаргаж байгаа бол эсрэгээрээ UFC холбооны ерөнхийлөгч Дана Уаит шүүмжилтэй ханддаг билээ.

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Жон “Яс” Жонс тодорхойгүй хугацаагаар Жексон Винк клубээс хөөгдөв

Холимог тулааны ертөнцийн домогт тулаанч Жон “Яс” Жонсыг тойрсон сөрөг мэдээлэл ээлж дараалан гарсаар байна. Өнгөрсөн лхагва гарагт түүний дасгалжуулагч… Дэлгэрэнгүй …

Оюун ухааны спортод нас хамаарахгүй ч туршлага оройтдог

Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа 2016 оны Ази тивийн 100, 64 буудалт даамны аварга 2011-2014 аймгийн өсвөрийн аварга шалгаруулах 100… Дэлгэрэнгүй …

Домогт Чак “Мөсөн хүн” Лиделл цагдаад баривчлагдав

Холимог тулааны UFC холбооны домогт тамирчин Чак Лиделл өнгөрсөн даваа гарагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ. Лос Анжелес хотын… Дэлгэрэнгүй …

UFC:Алдарт Лук Рокхольд UFC 268 тэмцээнээс хасагдав

Нэгэн цагт Страйкфорс, UFC холбоодын дунд жингийн аварга явсан Л.Рокхольд хагас хүнд жинд өгсөж тулалдаад төдийлөн амжилт гаргаагүй. Харин UFC… Дэлгэрэнгүй …

Тайсон Фьюри ээлжит удаагаа Деонте Уайлдерийг ялав

Тайсон Фьюри мэргэжлийн боксын хамгийн том холбоодийн нэг болох WBC-н бүсийг Деонтей Уайлдертай хийсэн хүнд тулааны эцэст амжилттай хамгааллаа. Энэ… Дэлгэрэнгүй …