СОНИРХОЛТОЙ БЭТНИЙ ТУХАЙ БУЮУ ЦУВРАЛ НИЙТЛЭЛ №3

1496

Бөмбөг бөөрөнхий учраас тааварлашгүй үр дүн гардаг. Магадгүй, бидний хөлбөмбөгт шимтэн дурладаг нь үүнтэй холбоотой биз. Энэ удаад өндөр оддтой боловч биелэх боломжтой бэтүүдийг судлаад үзье.

Өмнөх нийтлэл дээр түрүүлэх багаар дурдагдсан Франц болон мэргэн бууч Ромелу Лукаку нарын хослол 51 оддтой байгаа нь хамгийн түрүүнд анхаарал татав. Энэ нь Англи түрүүлээд Хэрри Кэйн мэргэн бууч болох сонголт 17 оддтой тэргүүлж байгаатай харьцуулахад илүү үнэ цэнэ агуулсан санагдана.

Бельги ба Лукаку (23.0), Португал ба Роналду (29.0), Итали ба Иммобиле (67.0) гээд шигшээ баг болон амжилтад нь нөлөөлөх түлхүүр тоглогчийн хувилбарууд хорхой хөдөлгөнө.

Тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг Антойн Грийзман, Андрес Иньеста, Шави, Зинедин Зидан зэрэг талбайн төвд ноёрхлоо тогтоож, довтолгооны зохион байгуулалтыг хийдэг хагас хамгаалагчид авсаар ирсэн түүхтэй. Энэ ч утгаараа “Челси”-д нэгэн гайхалтай улирлыг өнгөрөөж, Аваргуудын лигт түрүүлсэн Английн Мэйсон Маунт (34.0) сонирхолтой сонголт байж мэдэх. Эргэлзэгч, шүүмжлэгчдийн амыг алхам тутам таглаж байгаа шилдэг залууг эрч хүчтэй дайчин тоглолт, гоол оруулах мэдрэмж, оновчтой дамжуулалт өгөх чадвараараа шигшээ багтаа баттай байр сууриа эзэлсэн гэж үзэж байна.

Мэйсон Маунт

Мөн түүний “Челси” багийн анд Нголо Канте (21.0)-г дурдахгүй өнгөрч боломгүй. Хагас шигшээ болон шигшээ гурван тоглолтын онцлох тоглогчоор дараалан нэрлэгдсэн түүний галзуу гэмээр тоглолтынх нь ачаар Аваргуудын лигт түрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр үндсэн үүрэг болох эсрэг талын довтолгоог нурааж, бөмбөг цэвэрлэх чадвараараа олонд танигдсан боловч сүүлийн жилүүдэд довтолгоонд маш идэвхитэй оролцож, түлхүүр дамжуулалт өгдөг болсон нь давуу тал. Гагцхүү дасгалжуулагч Дешам хэрхэн ашиглахаас Кантегийн магадлал хамаарна. 

Энэ дашрамд Данийн Кристиан Эриксен (81.0), Бельгийн Эден Азард (34.0), Италийн Марко Вератти (51.0), Туркийн Чалханоглу (151.0) зэрэг нэрс нүдэнд торсныг хэлье.

Германы шигшээ баг

Хувь тоглогчоос багуудын тухайд төвлөрөх бол тэмцээний өмнөх хүлээлтэд хүрэхгүй, урам хугалж мэдэх багаар Германыг шигшээг нэрлэе. Бразил-2014 ДАШТ-д түрүүлэн хөгжөөн дэмжигчдээ баярлуулж байсан нь саяхан даа. Гэтэл тэд дөрвөн жилийн дараа хэсгээсээ ч гарч чадалгүй шуугиан дэгдээсэн нь тохиолдлын хэрэг байсангүй. Филипп Лаам, Мирослав Клозе, Бастиан Швайнштайгер зэрэг ачааны хүндийг үүрч байсан тоглогчид зодог тайлснаас хойш шилжилтийн үеийн мөчлөг нь өнөөг хүртэл үргэлжилж байна. Сүүлийн тэмцээндээ орж буй дасгалжуулагч Ёохим Лев хоёр жилийн өмнөөс залуу баг бүрдүүлэхээр Жероме Боатэнг, Томас Мюллер, Мэт Хюммелс нарыг жийсэн боловч Испанид 0-6, Хойд Македонид 1-2 хожигдсоны дараа алдаагаа ухаарч хашир бурхинуудаа эргүүлэн дуудав. Өөрийнхөө олон жилийн хөдөлмөрөө баллахгүйхэн шиг ажлаа өгөх бодолтой Левийг “Үхлийн хэсэг”-ийн хүнд тоглолтууд хүлээж байна. Нутагтаа хийх тоглолтууд нь нөхцөл байдлыг зөөллөх магадлалтай ч цэнгэлдэхийн 20 хувьд суух үзэгчдийн дэмжлэг хэр байх бол доо. Учир иймд тэднийг тэмцээний хамгийн бага гоол хийх баг (67.0)-ийн нэгээр нэрлэе. Солиотой юу?.

Өмнөх нийтлэлд өндөр амжилт үзүүлэх магадлалтай багаар нэрлэсэн Туркийн шигшээ Францын хамтаар шигшээд үлдэх (67.0), хамгийн их гоол багаар тодрох (101.0) жинхэнэ алсын буудлага юм даа. Юмыг яаж мэдэх вэ?.

Дараагийн цувралаар Евро-2020 тэмцээний баттай, итгэлтэй гэж үзэж байгаа бэтний талаар танилцуулна.   

Торгон жолоо өргүүлэх багуудын тухай цуврал нийтлэл №1
Нэр алдраа дуурсгах тоглогчдын тухай буюу цуврал нийтлэл №2