Паралимпын XVI-р наадамд оролцохоор Япон улсыг зорилоо

08/21/2021 Нийтлэгч: 113

Монгол Улсын баг тамирчид “Токио 2020″ зуны Паралимпын XVI-р наадамд оролцохоор Япон улсыг зорилоо.”Токио 2020” Зуны Паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын 6 төрөлд 11 тамирчин оролцох эрх авсан. Өнөөдөр буюу 2021 оны 08 дүгээр сарын 20-ны өдөр Байт харваа, Хөнгөн атлетик, Жүдо бөхийн төрлүүдийн тамирчид, дасгалжуулагчид шүүгчид зэрэг хүмүүсээс бүрдсэн эхний ээлжийн баг Япон улсыг зорилоо.

Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч Агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяаши Хироюики, Үндэсний паралимпын хорооны төлөөлөгчид хүрэлцэн ирж амжилт хүсэн баг тамирчдаа үдэн гаргалаа. Нийт баг тамирчдадаа амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Сүүлд нэмэгдсэн

Жастин Гэйтжи: Макс Холлоуэйтэй тулалдах ёстой бол тулалдъя

Жастин Гэйтжи 2017 онд UFC холбоонд гарын үсэг зурснаас хойш жилд дор хаяж хоёр удаа, тэр байтугай цар тахал Корона… Дэлгэрэнгүй …

Колин Херон: Даррен бэртэлтэй байсан ч тулалдаж эр зоригоо харуулсан

Даррен Тилл сүүлийн тулаандаа дийлдсэнээр UFC -н замналынхаа хамгийн том хямралд ороод байна. Английн Ливерпүүл хотоос гаралтай Д.Тилл саяхан Лас… Дэлгэрэнгүй …

Холимог тулааны од „Кимбог сүйрүүлэгч“ Шон Ганнон нас баржээ

Тэртээ 2005 онд холимог тулааны октагонд хөл тавьж олноо танигдсан цагдааг өнгөрсөн бямба гаригт нас барсан тухай гэр бүлийнхэн нь… Дэлгэрэнгүй …

Паралимпын XVI-р наадамд оролцохоор Япон улсыг зорилоо

Монгол Улсын баг тамирчид “Токио 2020″ зуны Паралимпын XVI-р наадамд оролцохоор Япон улсыг зорилоо.”Токио 2020” Зуны Паралимпын наадамд Монгол Улсаа… Дэлгэрэнгүй …

Залуучууд УФАд нэг мөнгө, нэг хүрэл медальтай өндөрлүүлэв

Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд залуучуудын УАШТ-ий алт, мөнгөн медальт Өмнөговь аймгийн тамирчин Өлзийбатын Одбаг дөнгөж сая хүрэл медалийн төлөөх барилдаанд… Дэлгэрэнгүй …