Колин Херон: Даррен бэртэлтэй байсан ч тулалдаж эр зоригоо харуулсан

1099

Даррен Тилл сүүлийн тулаандаа дийлдсэнээр UFC -н замналынхаа хамгийн том хямралд ороод байна. Английн Ливерпүүл хотоос гаралтай Д.Тилл саяхан Лас Вегас хотод Дерек Брансонтой хийсэн хүнд хэцүү тулаанд бууж өгөх ёстой болсон бөгөөд сүүлийн таван тулааныхаа дөрөвт нь ялагдсан юм. Түүний ойрын эх сурвалжаас үзэхэд Тиллийн ялагдал нь өөрийнх нь зөрүүд зангаас болсон бололтой. Англи эр өөрийн дасгалжуулагчдынхаа зөвлөгөөг үл тоомсорлож, бэлтгэлийн үеэр өвдөгний хүнд гэмтэл авсан ч тулалдахаар шийдвэр гаргажээ.

Ахлах дасгалжуулагч Колин Херон ESPN -д өгсөн ярилцлагадаа: Тилл тулалдахаас хоёр сарын өмнө барилдаж байхдаа өвдөгөө гэмтээсэн. Өмнө нь тэрээр эгэмний ясаа хугалсан тул Марвин Ветторитай хийх тулаанаа цуцлах шаардлагатай болж байсан удаа бий. Тиймээс Тилл энэ удаа ээлжит удаагаа тулааныг цуцлах тухай бодохыг ч хүсээгүй. Энэ явдал тулаанаас есөн долоо хоногийн өмнө барилдаж байх үед болсон.Бид түүний бэртлийг сайтар шалгаж, удаан ажигласан. Харамсалтай нь түүний өвдөгний чагтан шөрмөс тэр чигтээ тасарсан байсан.Тэгээд дасгалжуулагч нар,эмч нарын баг түүнд зөвлөгөө өгсөн. Тайвшир залуу минь , чи одоогоор юу ч хийж чадахгүй, гүйх, хурдан хөдөлгөөн хийх боломж байхгүй тиймээс хурдан хагалгаанд ор.Чамд ахин тулалдах цаг ирэх л болно гэж хэлсэн.

Харин Даррен бол Даррен. Тэр бидэнд “Надад хоёр долоо хоног өг, тэгвэл би гэмтэл дээрээ ажиллаж, алхаж чадах,бүр тулалдаж болох эсэхийг харах болно” гэж хэлсэн.Ингээд бид түүнийг ятгаад ч нэмэргүй гэдгээ ойлгоод түүнийг тулаанд бэлдэж эхэлсэн юм. Дарренд ч нутагтаа зохиогдох тэмцээнийг алгасахгүй байх гээд л олон шалтгаан байсан ч энэ гэмтэл зарим тамирчдын замналыг ч дуусгадаг үнэхээр том асуудал гэдгийг бид мэднэ шүүдээ. Түүний энэ эр зоригийг хэн ч шүүмжлэх эрх байхгүй,харин гаргасан шийдвэрийг шүүмжилж болно гэж Херон ярилцлагаа өндөрлүүлжээ.

Майкл Биспингийн дараа Даррен Тилл Британичуудын шинэ итгэл найдвар болон жиндээ хурдацтай ахиж топ тулаанчдын эгнээнд шилжсэн.Сүүлийн тулаанууд түүний хувьд гэмтэл бэртэл,азгүйдлээр дүүрэн байсан ч энэ жил 28 настай Англи эр замналаа сэргээх нь цаг хугацааны асуудал байх нь дамжиггүй.