Монголын тэшүүрчид Канадыг зорилоо

1077

АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотноо Олон улсын тэшүүрийн холбооны (ISU) Дэлхийн цомын тэмцээний энэ улирлын гурав дахь гараа энэ сарын 3-5-нд болж өндөрлөлөө.

“Бээжин -2022” өвлийн олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд 36 орны эрэгтэй 187, эмэгтэй 127 тэшүүрчин хурдаа сорьсны дотор манай хоёр “ган хөлөгтөн” байлаа.

Эрэгтэй бөөн гараанд Ялалтын Зоригтбаатар масс гарааны хоёр дахь хагас шигшээд уралдаж 7:07.490 амжилтаар ( 17 оноо ) 24 дүгээрт (25) бичигдлээ. Дэлхийн цомын гурван гарааны дараах оноогоор тэрбээр 34 оноотой( 2 гараанд л оролцсон) 53 тамирчнаас 44 дүгээрт бичигдэж байна.

Эмэгтэй бөөн гараанд Алтан-очирын Зул (26 нас) 7:29.560 амжилтаар хагас шигшээ хэсэгтээ 19 (21) дүгээр байрт бичигдэж, 22 оноо авлаа. Дэлхийн цомын нийлбэр дүнгээр А.Зул 46 оноотойгоор 41 тамирчнаас 33 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Манай хоёр тэшүүрчин дэлхийн цомын гурван гараанаас хоёрт нь оролцсон бөгөөд одоо Канадын Калгарид болох Дэлхийн цомын дөрөв дэх гараанд оролцохоор “Агч модны орныг” зорилоо.

Эх сурвалж: Ц.Энхтүвшин, “Таван цагариг”