Хархүүгийн Билгүүнсайхан хагас шигшээд шалгарлаа

Зар сурталчилгаа970×140
Монголын боксод нэг айлын дөрвөн хүү нэгэн үеийн өнгийг тодорхойлж яваа. Хархүүгийн Энх-Амар, Энхмандах, Билгүүнсайхан, Дөлгөөнсайхан нар бүгд боксчид.
Азийн наадмын 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан шөвгийн наймд Тайландын Кангпи Бохунцод хэмээх 19 настай залуу тамирчныг шүүгчийн нэгдсэн саналаар буулгаж авснаар хагас шигшээд шалгарав.
Ингэснээр ямартай ч медалийн болзол хангасан манай тамирчин энэ сарын 30-нд эзэн орны тулаанч Рүи Ямагүчитай тулалдахаар боллоо.
Тэд энэ онд Улаанбаатар хотноо болсон тивийн аваргын шигшээд учраа таарахад япон эр илүүрхсэн билээ.
Сонирхуулахад Х.Билгүүнсайханы ах Х.Энхмандах нь өдгөө мэргэжлийн боксоор хичээллэж байгаа юм.
Гэрэл зургийг П.Ууган-Эрдэнэ (Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо – MPSA)