Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний Их баяр наадмын хязаалан насны уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болж, түрүү хүлгүүд тодорлоо.

Хязаалан насанд 345 үрээ бүртгүүлснээс 236 нь гараанд гарлаа. Үүнээс Дорнод аймгийн Чойбалсан сумын уяач, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хүрэн үрээ түрүүлсэн бол аман хүзүүнд Монгол Улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын зээрд хурдаллаа.

Айргийн гуравт Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядамын цоохор, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач З.Шижирбатын бор халзан, айргийн тавд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын халтар хязаалан ирж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулан, наадамчин олныг баясгав.

1. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хүрэн үрээ
2. Монгол Улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын зээрд   
3. Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядамын цоохор
4. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач З.Шижирбатын бор халзан,
5. Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын халтар
6.  Ховд аймгийн Дарви сумын уяач Б.Баярдоржийн хээр
7. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Улсын Алдарт  уяач Ц.Золбоогийн зээрд
8. Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Ш.Мөнгөншагайн цавьдар
9. Булган аймгийн Сайхан сумын уяач С.Нямжавын сартай хээр
10. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн уяач Н.Билгээгийн хүрэн хязаалан