Ла лигийн улирлын тоглолт АНУ, Канадад болно

1 жилийн өмнө Нийтлэгч:

Испанийн Ла лигийн улирлын тоглолт АНУ болон Канадад зохион байгуулахаар боллоо. Энэ талаар Америк хөлбөмбөгийн “Майами Долфинс” багийн эзэн Стивен Росс мэдээлсэн юм.

ESPN-ий сэтгүүлч Жефф Карлислийн мэдээлснээр бол одоогоор яг аль тоглолт хэзээ болох нь тодорхойгүй ч “Майами Долфинс” багийн “Хард Рок” цэнгэлдэхэд Ла лигийн хоёр тоглолт болохоор төлөвлөж байгаа аж.


Испанийн Ла лигийн зүгээс уг мэдээллийг албан ёсоор баталсан байна. Одоогоор аль тоглолтыг АНУ-д болохыг шийдвэрлээгүй байгаа ч энэ улиралд эсвэл ирэх улирлаас америкчууд хайртай багийнхаа тоглолтыг эх орондоо үзэх боломж бүрдэнэ гэж таамаглаж буй.

Хоёр талын хэлэлцээрээр Ла лигийн тоглолт АНУ-д 15 жилийн хугацаатай гэрээ байгуулсан аж. Энэ нь Европын хөлбөмбөгийн багуудын хувьд анхдагч болно. Цаашлаад Английн Премьер лиг болон Герман, Итадийн хөлбөмбөгийн дээд лигийн улирлын тоглолт Хойд Америкийн нутагт болохоор хэлэлцээр явагдах төлөвтэй байгаа талаар шинжээчид мэдээлсэн юм.

 

Сүүлд нэмэгдсэн

Жүдо: 2021 оны ДАШТ Ташкент хотод болно

Олон улсын жүдо бөхийн холбоо, Узбекистан улсын жүдо бөхийн холбоо нар хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээгээр 2021 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Узбекистаны нийслэл Ташкент хотод зохион байгуулах болов.

Хөлбөмбөг: “Барселона”-гийн шинэ дасгалжуулагч Кике Сетьений тухай 8 баримт

Испанийн алдарт “Барселона” клуб дасгалжуулагч Эрнесто Велвердег халж, Кике Сетьенийг томилсон билээ.

WNBA: Эмэгтэй тамирчдын үнэлгээ өсөв

WNBA-гийн тамирчид тохиролцоон хүрлээ.

Теннис: Утаа асуудал дагуулав

Австралийн Мельбурн хот утаатай байгаа нь мэргэжлийн тамирчдад асуудал болжээ.

Хөлбөмбөг: Туркийн нэрт довтлогч Хакан Шюкюр “Uber”-ийн жолооч болжээ

Туркийн нэрт хөлбөмбөгчин Хакан Шюкюр өдгөө АНУ-д “Uber”-ийн жолооч болсон гэнэ. Цагтаа “Интер Милан” болон “Блэйкбурн Роверс” багт зүтгэж явсан тэрбээр хөлбөмбөгөө орхиж, улс төрч болсон ч одоогийн Ерөнхийлөгч Тайип Эрдогантай таарамжгүй харилцаатайгаас эх орноо орхиход хүрчээ.