Японы дөрвөн тоглогч эрхээ нэг жилээр хасууллаа

2 жилийн өмнө Нийтлэгч:

Ёс зүйн алдаа гаргаж, Азийн наадмаас хөөгдсөн Японы эрэгтэй сагсан бөмбөгийн багийн гишүүд болох Такүя Хасимото, Кэйта Имамүра, Юяа Нагаяоши, Такүма Сато нарыг гэртээ ирсэн даруйд Японы сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Юко Мицүяа угтан авч, бүтэн жилээр тэмцээнд оролцохыг нь хориглосон тушаал буулгав. Эдгээр тамирчид бэлтгэлд хамрагдаж болох хэдий ч албан ёсны тэмцээнд оролцох эрхгүй аж.

Түүнчлэн тамирчдын гурван сарын цалингийн 10 хувийг суутгахаа Ю.Мицүяа мэдэгджээ.

Японы сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хурал зохион байгуулж, хэрэг хийсэн гэх дөрвөн тоглогчоос тайлбар авсан байна. Тэд тоглолтын дараа гадуур зугаалж, наргиж цэнгэсэн, нутгийн биеэ үнэлэгч эмэгтэйчүүдтэй зугаацсан гэдгээ хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлалт хүссэн юм.

Тоглогчид өнгөрсөн наймдугаар сарын 16-нд Катарыг 82:71-ээр хожсоны дараа ийм хэрэг үйлджээ. Шигшээ багийн зүгээс тэдний гэртээ харих зардлыг өөрсдөөр нь гаргаж, улсын зардлыг хэмнэж байгаагаа мэдэгдсэн юм.

Япончууд үлдсэн найман тоглогчтой тэмцээнээ цааш үргэлжлүүлсэн бөгөөд шөвгийн наймд Ираны багт 93:67-гоор хожигдсон.

Сүүлд нэмэгдсэн

Английн премьер лигийн сүүлийн 10 жил

Английн лигийн сүүлийн 10 жилийг 5 минутанд.

Наадам 2020: Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол улсын 814, ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх зодоглосон… Дэлгэрэнгүй …

Наадам 2020: Долоон начин, гурван харцага төрлөө

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, улсын начин Цэдэнбазарын Одбаяр цэргийн арслан, шинээр начин болсон Т.Дүгэрдоржийг… Дэлгэрэнгүй …

Наадам 2020: Есөн шинэ начин төрлөө

Хүчит бөхийн барилдааны тавын даваа буюу начны даваанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, гарьд нэг, заан хоёр, харцага нэг,… Дэлгэрэнгүй …

Наадам 2020: Харцагууд нурсан дөрвийн даваа

Тулгар төрийн 2229, Их Монгол улсын 814, ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх барилдаж… Дэлгэрэнгүй …