Отгоны Мөнхцэцэг дөрөв дэх мөнгөн медалийн эзэн

Кураш бөхийн дэлхийн хошой аварга О.Мөнхцэцэг Азийн наадмаас эмэгтэйчүүдийн 78 кг-д мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү манай улс тивийн олимпоос дөрвөн… Дэлгэрэнгүй …
1 жилийн өмнө Нийтлэгч:

Кураш бөхийн дэлхийн хошой аварга О.Мөнхцэцэг Азийн наадмаас эмэгтэйчүүдийн 78 кг-д мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү манай улс тивийн олимпоос дөрвөн мөнгөн медальтай болов.

Түрэг үндэстний бөх гэгдэх кураш бөхийн төрлөөр энэ удаагийн Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтсан юм. Эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван жинд явагдсан уг тэмцээнд Узбекистаны зургаан бөх түрүүлж, эрэгтэйчүүдийн 81 кг-д Ираны Элиас Али Акбари алтан медаль хүртлээ.

Харин бүх жинд хоёр тамирчинтай оролцсон Монголын шигшээ баг хоёр мөнгөн медаль хүртсэн юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-д Баярбатын Баасанжаргал, 78 кг-д Отгоны Мөнхцэцэг нар ийм амжилт үзүүлэв.

Узбекүүд зургаан алтаас гадна хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, үнэмлэхүй амжилт үзүүлсэн бол Ираны эрэгтэй баг дөрвөн жингийн гуравт нь медаль хүртсэн юм. Түүнчлэн Тажикстан нэг мөнгө, Кувейт, Казахстан, Афганистан, Тайванаас нэг хүрэл медаль хүртлээ.

Харин эмэгтэй багаас Энэтхэг мөнгө, хүрэл, Индонез, Тайвань, Вьетнамаас хүрэл медаль зүүжээ.

Сүүлд нэмэгдсэн

Жүдо: 2021 оны ДАШТ Ташкент хотод болно

Олон улсын жүдо бөхийн холбоо, Узбекистан улсын жүдо бөхийн холбоо нар хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээгээр 2021 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Узбекистаны нийслэл Ташкент хотод зохион байгуулах болов.

Хөлбөмбөг: “Барселона”-гийн шинэ дасгалжуулагч Кике Сетьений тухай 8 баримт

Испанийн алдарт “Барселона” клуб дасгалжуулагч Эрнесто Велвердег халж, Кике Сетьенийг томилсон билээ.

WNBA: Эмэгтэй тамирчдын үнэлгээ өсөв

WNBA-гийн тамирчид тохиролцоон хүрлээ.