Азийн Наадмын аварга Амит Пангхал шилдэг тамирчинд нэр дэвших эрхгүй

09/11/2018 Нийтлэгч: 1439

Азийн Наадмын боксын төрөлд аваргалсан энэтхэг тулаанч Амит Пангхал нутгийнхаа оны шилдэг тамирчинд олгодог “Arjuna Awards” шагналд нэр дэвших эрхгүй гэж олон хүн үзэж байгаа аж. Энэтхэгийн хуулиар бол допингийн шинжилгээнд бүдэрсэн тамирчид Засгийн газраас олгодог уг шагналд нэр дэвших ёсгүй юм.

Амит Пангхалын хувьд эрэгтэйчүүдийн 49 кг-д олимпийн аварга, Узбекистаны Хасанбой Дусматовыг ялж, тивийн олимпод манлайлсан. Гэхдээ энэ боксчин 2012 онд допингийн шинжилгээ өгөөд анаболик стероид илэрсэн тул эрхээ хоёр жилээр хасуулж байв.

Допинг илрэх үед ердөө 16 настай байсан Амит хожим энэ талаар “Нас залуу байсан тул юу хэрэглэж болох талаар мэдлэг хомс. Энэ нь миний алдаа болсон юм” гэж ярьсан удаатай.

Энэтхэгийн спортын хамгийн том шагнал болох “Arjuna Awards”-т нэр дэвших тамирчдын нэрсийг энэ сарын 12 хүртэл хүлээн авах юм. Боксын холбооноос Гуарав Бидүри, Сониа Латер нарын нэрийг дэвшүүлж байгаа аж.

Харин А.Пангхалыг нэр дэвших эсэхийг сүүлийн өдөр шийдэх бололтой.

Энэтхэгийн Засгийн газраас их спортод өндөр амжилт үзүүлсэн тамирчдаа 1961 оноос “Arjuna Awards” шагналд нэр дэвшүүлж, 500 мянган энэтхэг рупи, хүрэл цомоор шагнадаг уламжлалтай. Өнгөрсөн жилийнхийг оролцуулаад нийт 700 гаруй тамирчин уг шагналыг хүртсэн юм.

 

Холбоотой мэдээ

Сүүлд нэмэгдсэн

“Сонирхогчдын лиг 5” тэмцээн боллоо

Зуун буудалт даам сонирхогчдын хүрээг тэлэх, мэдлэг чадварыг хөгжүүлэх, зэрэг цолыг ахиулахад чиглэсэн Сонирхогчдын лигийн тэмцээнийг Монголын даамын холбоо 2019… Дэлгэрэнгүй …

Ц.Хашчулуун, Б.Мишээл нар “Ховд опен 2022”-д түрүүлэв

Ховд аймгийн “Алтайн хүлэгч” даамын холбоонос зохион байгуулсан нээлттэй тэмцээн 2022 оны 5 дугаар сарын 21-22-нд зохиогдлоо. Жаргалант сумын БТСГ-т… Дэлгэрэнгүй …

Өсвөрийн даамчид лигийн тэмцээнтэй боллоо

Монголын даамын холбоо, “Хөлөгт тоглоом” клубээс хамтран зохион байгуулж буй өсвөрийн даамчдын “Амжилтын гараа” лигийн тэмцээн 2022 оны тавдугаар сарын… Дэлгэрэнгүй …

“Амжилтын гараа” лигийн тэмцээний удирдамж

11 хүртэлх насны өсвөрийн тамирчдад зориулсан “Амжилтын гараа” лигийн тэмцээний удирдамжтай танилцаарай. Бүртгүүлэх холбоос

Даам сонирхогчид өрсөлдөв

Сүхбаатар аймгийн даамын холбооноос тавдугаар сарын 14-ний өдөр зуун буудалт даам сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Аймгийн БТСГ-т… Дэлгэрэнгүй …