Боксчин асан Оскар Де Ла Ойяа АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөнө

2 жилийн өмнө Нийтлэгч:

Нэртэй тамирчид улс төрийн карьер хөөсөн түүхийг бид сайн мэднэ. Ийм тамирчдын эгнээнд нэрт боксчин Оскар Де Ла Ойяа орох бололтой. Гэхдээ тэр мужийн захирагч юм уу, сенатын гишүүнд бус харин АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх гэнэ.

Энэ жил 45 настай Оскар 2009 онд мэргэжлийн боксын замналаа өндөрлөсөн. Үүнээс өмнө олимпийн аварга, мэргэжлийн боксын зургаан дивизионд аваргын бүс эзэмшиж байсан юм.

Өдгөө боксын томоохон тулаан зохион байгуулагч болсон Оскар улс төрд орно гэсэн цуу яриаг үнэн гэдгийг өөрөө баталжээ. Тэрбээр Канело Алварес, Женнади Головкин нарын тулааныг зохион байгуулж буй. Энэ талаар Лас Вегас хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мексик гаралтай америк боксчин ярьсан юм.

Оскар Де Ла Ойяа мексик цагаачийн гэр бүлээс гаралтай, Лос Анжелес хотод төрсөн хүн. Тэрбээр 2002 оноос АНУ болон Мексикийн хос иргэншилтэй болжээ. Боксчин эр 2020 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших бодолтой байгаа юм. Энэ намаас өнгөрсөн 2016 оны сонгуулиар Хиллари Клинтон АНУ-ын Ерөнхийлөгчийн сүүлийн сунгаанд өрсөлдөөд Доналд Трампад ялагдсан билээ. Гэхдээ Оскар шууд нэр дэвшихгүй. Эхлээд нам дотроо ялалт байгуулах ёстой.

“Алтан жаал” хочтой Оскар Де Ла Ойяа мэргэжлийн боксын рингэнд 45 тулаан хийж, 39-д нь өрсөлдөгчөө хожсон нэгэн. Түүнийг 2014 онд боксын Алдрын танхимд нэрийг нь мөнхөлсөн. Гэхдээ их спортоо орхисныхоо дараахан архинд орж, эмчилгээнд явсан удаатай.

Одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп 2020 оны сонгуульд Бүгд Найрамдах намаас дахин нэр дэвшихээ зарласан юм.

 

Сүүлд нэмэгдсэн

Улирлын нээлт: Ливэрпүүл клуб

Энэ жил лигийн өрсөлдөөн түрүү жилээс илүү ширүүсэх байх. Чэлси аймаар зузаалсан, Ман ютдын түрүү улирлын хагасын формыг харвал тоглолт нь тогтворжоод эхэлсэн, Артетагийн Арсэнал илүү сайжирсан, Моуриньогийн Спөрс өрсөлдөөн рүү дахиад тэмүүлж эхлэх нь тодорхой.

Английн премьер лигийн сүүлийн 10 жил

Английн лигийн сүүлийн 10 жилийг 5 минутанд.

Наадам 2020: Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол улсын 814, ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх зодоглосон… Дэлгэрэнгүй …

Наадам 2020: Долоон начин, гурван харцага төрлөө

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, улсын начин Цэдэнбазарын Одбаяр цэргийн арслан, шинээр начин болсон Т.Дүгэрдоржийг… Дэлгэрэнгүй …

Наадам 2020: Есөн шинэ начин төрлөө

Хүчит бөхийн барилдааны тавын даваа буюу начны даваанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, гарьд нэг, заан хоёр, харцага нэг,… Дэлгэрэнгүй …