Х.Баттулга, В.Путин, Ш.Абэ нар жүдогийн тэмцээн үзэв

2 жилийн өмнө Нийтлэгч:

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын Эдийн Засгийн Чуулганы хоёр дахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Японы ерөнхий сайд Шэнзо Абэ нар Олон Улсын Жүдо бөхийн холбоог үүсгэн байгуулагч, Жэгоро Кэногийн нэрэмжит, өсвөрийн жүдогийн тэмцээнийг үзэж, сонирхсон аж.

Энэ тэмцээнийг мөн Олон Улсын Жүдо бөхийн холбооны одоогийн тэргүүн Мариус Визерь үзсэн байна. Түүнчлэн Бүх Японы Жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита, Олон Улсын Жүдо бөхийн холбооны менежер Аркади Ротенберг, ОХУ-ын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Васили Анисимов нарын албаны хүмүүс ирсэн юм.

Япон болон ОХУ-ын санаачилгаар зохион байгуулсан тус тэмцээнд таван улсын өсвөрийн тамирчид тодруулбал, ОХУ, Япон, Монгол, БНХАУ, БНСУ-ын эрэгтэй найм, эмэгтэй найман холимог баг өрсөлдсөн.

Сонирхуулахад, энэ тэмцээнийг өнгөрсөн жилээс Владивсток хотын 100 жилийн ойд зориулан, зохион байгуулж эхэлсэн юм. Анхны тэмцээнийг Х.Баттулга, В.Путин, Ш.Абэ нар хамтдаа сонирхож, Орос, Монгол, Японы бөхчүүд хүч сорьсон удаатай.

Албаны төлөөлөгчдөөс гадна ОХУ-ын шилдэг жүдочид энэ тэмцээнийг үзэж сонирхохоор цугларчээ. Олимпийн аварга Мансур Исаев, Лондоны олимпод Н.Түвшинбаярыг ялж, алтан медаль хүртсэн Тайгир Хайбулаев, олимпийн аварга Арсен Галстян, олимпийн аварга Иван Нифонтов, Европын Жүдо бөхийн холбооны тэргүүн Сергей Соловейчик, ОХУ-ын Жүдо бөхийн холбооны дэд тэргүүн Михаил Черкасов зэрэг алдартнууд ирсэн байна.

ОХУ-ын өсвөрийн баг нутаг дээрээ Японыг буулган авч, алтан медаль хүртсэн бол энэ тэмцээнд анх удаа оролцож буй БНСУ-ын баг манай өсвөрийн жүдочдыг ялж, хүрэл медаль хүртжээ.

Дорнын Эдийн Засгийн Чуулганыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар 2015 оны тавдугаар сарын 19-нд анх зохион байгуулсан. Түүнээс хойш жил бүр Владивосток хотод улс төрийн зүтгэлтнүүд уулздаг болсон юм.

Сүүлд нэмэгдсэн

Даамын спорт

Даамын спортын товч түүх Даам өнө эртний хөлөгт тоглоом бөгөөд бүр МЭӨ үеийн египет, вавилончууд даам тоглодог байсныг археологийн олдворууд… Дэлгэрэнгүй …

ДААМ: Өсвөр, Залуучуудын ДАШТ-д үзүүлэсэн амжилтууд

Тив, дэлхийд манай тамирчид FMJD-д элссэн жилээ буюу 1991 оны өсвөрийн ДАШТ-д манай тамирчид анх удаа оролцож, Д.Баттулга IV, Г.Ганжаргал… Дэлгэрэнгүй …

МХХ: Цахим спортын тэмцээн болно

Монголын спортын салбарт шинэ тэмцээний форматыг нэвтрүүлэх, залуучуудын спортын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Электрон Спортын Холбоотой хамтран… Дэлгэрэнгүй …

Шагайн харваа: “Монгол өв” шагайн асар нээлтээ хийлээ

Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний спорт тоглоом болох шагайн харвааны анхны төрөлжсөн “Монгол өв” шагайн асар нээлтээ хийлээ. Уг… Дэлгэрэнгүй …

NBA: “Буллз”-ын шинэчлэл эхэллээ

“Чикаго Буллз” баг сагсан бөмбөг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Артурас Карнисовасыг томиллоо. “Денвер Наггетс” багийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Артурас Карнисовас… Дэлгэрэнгүй …