AIBA: Серик Конакбаевийн гомдлыг энэ сарын 30-нд хэлэлцэнэ

2 жилийн өмнө Нийтлэгч:

Азийн боксын холбооны тэргүүн, AIBA буюу сонирхогчдын боксын холбооны дэд Ерөнхийлөгч Серик Конакбаев Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх хүсэлт гаргасан ч хугацаандаа амжиж, гишүүн орнуудын дэмжлэг бүхий захидал цуглуулж чадаагүй гэх шалтгаанаар хасагдсан билээ. Тэгвэл энэ асуудлаар тэр болон Казахстаны боксын холбоо спортын арбитрын шүүхэд хандсан юм.

Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх нэр дэвшигчид өнгөрсөн сарын 23-наас өмнө дор хаяж 20 орны боксын холбооноос дэмжсэн захидал цуглуулах ёстой байлаа. С.Конакбаев маргааш нь буюу 24-нд энэ шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар Ерөнхийлөгчийн сунгаанаас хасагдсан. Гэхдээ казах эр 23-нд Швейцарийн цагаар амралтын өдөр буюу ням гариг таарсан тул 24-нд явуулсан гэж мэдэгдсэн юм.

Шүүх түүний гомдлын талаар энэ сарын 30-нд эцсийн шийдвэр гаргахаар төлөвлөжээ.

Азийн боксын холбооны тэргүүн С.Конакбаев

Хэрвээ шүүх түүнийг буруугүй гэж үзвэл ирэх арваннэгдүгээр сарын 3-нд ОХУ-ын Москва хотод болох чуулганаар одоогийн түр Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Узбекистаны Гафур Рахимовтой өрсөлдөх юм.

АНУ-ын Засгийн газраас Г.Рахимовыг Узбекистаны гэмт хэрэгтэн хэмээн зарласан. Олон улсын олимпийн хорооноос түүнийг эсэргүүцэж, хэрвээ тэргүүнээр сонгогдвол боксыг олимпоос хасах хүртэл арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн юм. Тиймээс С.Конакбаев нэр дэвшвэл олонхийн санал авах магадлал өндөр байгаа билээ.

Казахстаны боксын холбооны зүгээс чуулганыг хойшлуулах санал тавьсан гэж шүүхээс мэдэгджээ. Тэдний энэ хүсэлтийг мөн л 30-нд хэлэлцээд шийдвэр гаргах аж.

Сүүлд нэмэгдсэн

Английн премьер лигийн сүүлийн 10 жил

Английн лигийн сүүлийн 10 жилийг 5 минутанд.

Наадам 2020: Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол улсын 814, ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх зодоглосон… Дэлгэрэнгүй …

Наадам 2020: Долоон начин, гурван харцага төрлөө

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, улсын начин Цэдэнбазарын Одбаяр цэргийн арслан, шинээр начин болсон Т.Дүгэрдоржийг… Дэлгэрэнгүй …

Наадам 2020: Есөн шинэ начин төрлөө

Хүчит бөхийн барилдааны тавын даваа буюу начны даваанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, гарьд нэг, заан хоёр, харцага нэг,… Дэлгэрэнгүй …

Наадам 2020: Харцагууд нурсан дөрвийн даваа

Тулгар төрийн 2229, Их Монгол улсын 814, ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх барилдаж… Дэлгэрэнгүй …