Боулинг: Боулингийн саятангууд тодорлоо

2 жилийн өмнө Нийтлэгч:

Монголын боулинг сонирхогчдын холбоо болон “Биг боулинг” төв байгуулагдсаны 10 жилийн ой, “City Cup” тэмцээний 10 жилийн ой, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит Нийслэл хотын боулингийн аварга шалгаруулах ““City Cup- 2018” багийн төрлийн нээлттэй тэмцээн энэ сарын 27-29-нд “Big bowling” төвд боллоо.

Тэмцээнд нийт 28 баг оролцсоноос “Покер” баг түрүүлж аваргын цом, 5 сая төгрөг хүртэж, “Багануур сити” баг мөнгөн медаль, 2,5 сая төгрөг, “Электрон дартс” баг хүрэл медаль 1,5 сая төгрөгийн эзэд боллоо.

Өндөр онооны эзэн буюу шилдэг тамирчнаар “Страйкс” клубын тамирчин Д.Нацагдорж (247 оноо), мөн клубын тамирчин Т.Долгормаа (196 оноо) нар шалгарав. Шилдэг тамирчин тус бүр 500 мянган төгрөгийн шагнал авсан.

Мөн шилдэг 8 багийг холбооны зүгээс тоглолтын эрхээр шагнаж, холбооны цомын тэмцээнд өрсөлдөх эрхийг нь олголоо.

“City Cup-2018” тэмцээнд энэ удаа баг тус бүрийг мэргэжлийн 2, шинэ сонирхогч 2, нэг эмэгтэй тамирчдаар бүрдүүлсэн нь багуудыг хүчийг тэнцүүлж, хамрах хүрээг нь өргөжүүлж, онцгой өрсөлдөөнтэй болгосон юм.

Урьд өмнө байгаагүй хамгийн өндөр буюу 10 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр нийгмийн хариуцлагаа дээдлэгч уул уурхайн “STEPPE GOLD” компани (“Cтепп Гоулд” ХХК) ажилласан. Тэмцээнийг Монголын боулинг сонирхогчдын холбоо нь Нийслэлийн Засаг даргын тамгын газартай уламжлал ёсоор хамтран зохион байгууллаа.

Сүүлд нэмэгдсэн

Даамын спорт

Даамын спортын товч түүх Даам өнө эртний хөлөгт тоглоом бөгөөд бүр МЭӨ үеийн египет, вавилончууд даам тоглодог байсныг археологийн олдворууд… Дэлгэрэнгүй …

ДААМ: Өсвөр, Залуучуудын ДАШТ-д үзүүлэсэн амжилтууд

Тив, дэлхийд манай тамирчид FMJD-д элссэн жилээ буюу 1991 оны өсвөрийн ДАШТ-д манай тамирчид анх удаа оролцож, Д.Баттулга IV, Г.Ганжаргал… Дэлгэрэнгүй …

МХХ: Цахим спортын тэмцээн болно

Монголын спортын салбарт шинэ тэмцээний форматыг нэвтрүүлэх, залуучуудын спортын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Электрон Спортын Холбоотой хамтран… Дэлгэрэнгүй …

Шагайн харваа: “Монгол өв” шагайн асар нээлтээ хийлээ

Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний спорт тоглоом болох шагайн харвааны анхны төрөлжсөн “Монгол өв” шагайн асар нээлтээ хийлээ. Уг… Дэлгэрэнгүй …

NBA: “Буллз”-ын шинэчлэл эхэллээ

“Чикаго Буллз” баг сагсан бөмбөг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Артурас Карнисовасыг томиллоо. “Денвер Наггетс” багийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Артурас Карнисовас… Дэлгэрэнгүй …