Үндэсний бөх: Б.Гончигдамба улс тунхагласны баярт зориулсан барилдаанд түрүүлэв

2137

Улс тунхагласны 94 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан Спортын төв ордонд боллоо. Энэ барилдаанд улсын арслан гурав, гарьд нэг, харцага зургаа, начин цолтон 19, аймаг цэргийн цолтой 99 бөх зодоглосон юм.

Тус барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Даян” бөхийн дэвжээ, “Жем Интернэйшнл” компани, “Алдар” спорт хорооны бөх, улсын гарьд Батнасангийн Гончигдамба долоо даван түрүүлсэн бол Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Монос” групп, “Сүлд” спорт хорооны бөх улсын арслан Цэдэвийн Содномдорж үзүүрлэв.

Их шөвөгт улсын арслан Энхтөгсийн Оюунболд, улсын начин Доржийн Анар нар шалгарч үлджээ.

Улс  тунхагласны ойн барилдааны сүүлийн хэдэн жилийн үзүүр түрүүг сонирхуулья.

  • 2018 –  у.а Ц.Содномдорж – Б.Гончигдамба у.г
  • 2017 –  у.ав Ч.Санжаадамба – Ө.Бат-Орших у.г
  • 2016 –  у.ав Ч.Санжаадамба – П.Бүрэнтөгс у.а
  • 2015 – болоогүй
  • 2014 – у.ав С.Мөнхбат – Б.Пүрэвсайхан у.х
  • 2013 –  у.з Ч.Санжаадамба – Б.Батмөнх у.з
  • 2012 – у.а П.Бүрэнтөгс – у.з Ч.Санжаадамба
  • 2011 – у.г Н.Ганбаатар – Э.Энхбат у.н