Фото: Алтан бөмбөгийн эзэн Норжмоогийн Цэдэнбал

2 жилийн өмнө Нийтлэгч:

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд Монголын хөлбөмбөгчид тухайн жилийнхээ оны шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнөөр “Улаанбаатар Сити” клубийн ахлагч Норжмоогийн Цэдэнбал шалгарлаа.

Түүнийг уншигчид маань Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан нэгдүгээр шатанд Гуамын эсрэг тэнцээний гоолыг оруулж, Монголын шигшээ баг анх удаа хоёрдугаар шатанд өрсөлдөх тийзээ авсан гэдгээр нь андахгүй биз ээ. 

Энэ удаагийн “Алтан бөмбөг”-ийн гол зочин нь Данийн шигшээ болон “Манчестер Юнайтед”-ын шилдэг хаалгач асан Петер Шмейхель байв. Английн дээд лигт таван удаа түрүүлж, 1999 оны Аваргуудын лигт аваргалсан, 1992 оны Европын АШТ-д өнгөлсөн гээд түүний нэр дээр байх амжилтууд цөөнгүй. Дэлхийн шилдэг хаалгачаар хоёр удаа нэрлэгдсэн юм.

Ингээд “Алтан бөмбөг – 2018” ёслолын ажиллагааны фото сурвалжилгыг хүргэе. 

Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Амгаланбаатарын Ганбаатар
Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг NTV телевизийн хамт олонд олгосон юм
Оны шилдэг шүүгч Р.Жаргалсайхан
Оны шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагчаар үндэсний шигшээ болон “Монголын Тэмүүлэл” багийн Ц.Ганболд
Оны шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагчаар Майкл Вайсс
Оны шилдэг гоолын эзэн А.Тэмүүжин (Улаанбаатар Сити)
А.Алтантуяа хоёр дахь удаагаа оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин болов
А.Ганбаатар, Петер Шмейхель
А.Ганбаатар, Петер Шмейхель
Бэлгэдлийн XI Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ Хамгаалагчид: Б.Даваажав, Д.Төрбат, Б.Гарьдмагнай, Н.Цэдэнбал Хагас хамгаалагчид: Б.Балжинням, Х.Цэнд-Аюуш, Ж.Сүндорж, М.Төгөлдөр Довтлогч: Б.Хаш-Эрдэнэ, Н.Наранболд

Гэрэл зургийг: Д.Бямбажаргал

Сүүлд нэмэгдсэн

Даамын спорт

Даамын спортын товч түүх Даам өнө эртний хөлөгт тоглоом бөгөөд бүр МЭӨ үеийн египет, вавилончууд даам тоглодог байсныг археологийн олдворууд… Дэлгэрэнгүй …

ДААМ: Өсвөр, Залуучуудын ДАШТ-д үзүүлэсэн амжилтууд

Тив, дэлхийд манай тамирчид FMJD-д элссэн жилээ буюу 1991 оны өсвөрийн ДАШТ-д манай тамирчид анх удаа оролцож, Д.Баттулга IV, Г.Ганжаргал… Дэлгэрэнгүй …

МХХ: Цахим спортын тэмцээн болно

Монголын спортын салбарт шинэ тэмцээний форматыг нэвтрүүлэх, залуучуудын спортын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Электрон Спортын Холбоотой хамтран… Дэлгэрэнгүй …

Шагайн харваа: “Монгол өв” шагайн асар нээлтээ хийлээ

Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний спорт тоглоом болох шагайн харвааны анхны төрөлжсөн “Монгол өв” шагайн асар нээлтээ хийлээ. Уг… Дэлгэрэнгүй …

NBA: “Буллз”-ын шинэчлэл эхэллээ

“Чикаго Буллз” баг сагсан бөмбөг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Артурас Карнисовасыг томиллоо. “Денвер Наггетс” багийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Артурас Карнисовас… Дэлгэрэнгүй …