Жүдо: Гүржийн шигшээг Гүрам Модебазе удирдана

1059

Гүржийн жүдогийн шигшээ багийг Гүрам Модебазе удирдахаар боллоо. Тус улсын насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 27-28-нд болно. Энэ тэмцээний дараа Гүрам ажлаа авахаар тохирчээ.

Гүржийн шигшээ баг Бээжингийн олимпийн аварга, Рио Де Жанейрогийн ДАШТ-ээс алт (2007), Парисын ДАШТ-ээс хүрэл (2011) медаль хүртсэн Ираклий Цирекидзег Риогийн олимпийн дараа ахлах дасгалжуулагчаар томилсон ч энэ онд Европын АШТ-ээс гүрж бөхчүүд түүхэндээ анх удаа нэг ч медаль хүртэж чадаагүй. Тиймээс энэ бурууг Ираклийд үүрүүлж, түүнийг албанаас  халсан билээ. Ингээд долоон сарын хугацаанд ахлах дасгалжуулагчгүй явсны эцэст Гүрам Модебазег томилохоор боллоо. Харин Ираклий Цирекидзе туслах дасгалжуулагчаар ажиллах юм.

Г.Модебазе Гүржийн олон шилдгүүдийг дасгалжуулсан. 2002 оноос хойш холбоондоо ажиллаж буй түүний гар дээр Илиас Илиадис, Варлам Липартелиани гэх мэт дэлхийн шилдэг жүдочид бэлтгэл хийж байв. Гүржийн шилдэг дасгалжуулагчаар хоёр удаа нэрлэгдэж, Ерөнхийлөгчийн нэрэмжит медалиар шагнуулжээ. 2008 онд Бээжингийн олимпод оролцсон Гүржийн долоон бөхийн дөрөв нь түүний шавь, 2012 оны Лондоны олимпод мөн өөрийн бэлтгэсэн дөрвөн бөхийг оролцуулж байлаа.