Даам: Д.Эрдэнэбилэг хошой аварга боллоо (фото)

1053

Оны шилдэг даамчныг шалгаруулах “Final 2018” шигшээ тэмцээн өнгөрсөн долоо хоногт буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 17-23-нд Монголын даамын холбооны байранд болж өндөрлөлөө.

Шувтаргын тэмцээнд 14 тамирчин тойргийн журмаар өрсөлдсөн. Нийт 13 өрөг тоглон дүнгээ гаргахад ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) 21 оноогоор тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал (Баянзүрх дүүрэг), ДДХМ Ц.Сүхбат (Хасу-Мегастарс) нар тус бүр 18 оноо авсан амжилтаар удаалав. “Айргийн тав”-д спортын мастер Э.Энх-Эрдэнэ (Баянзүрх дүүрэг), ДДХМ Ц.Хашчулуун (“Дебют” клуб) нар тус бүр 14 оноотой шалгарлаа.

Нийт оролцогчид
Эхний гурван байрт орсон даамчид

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг чансааны оноо олгох цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож, хамгийн өндөр оноо цуглуулсан шилдгүүд оны төгсгөлд аваргаа тодруулдаг уламжлалтай. Анхны буюу “Final 2016” тэмцээнд ДДХМ Ц.Хашчулуун аваргалж байсан бол сүүлийн хоёр жил дараалан гавьяат тамирчин ОУИМ Д.Эрдэнэбилэг түрүүллээ.