2018 онд их спортын ертөнцөд олон үйл явдал өрнөсөн. Өвлийн олимпоос эхлээд хөлбөмбөгийн ДАШТ-ээр үргэлжилсэн эдгээр үйл явдлыг фото зурагаар сонирхуулья.

Спорт эв найрамдлын бэлгэ тэмдэг

БНСУ-ын Пёнчан хотод болсон өвлийн олимпод хоёр солонгос нэгдэв

Өнгөрсөн хоёрдугаар сард БНСУ-ын Пёнчан хотод өвлийн олимп зохион байгуулагдсан юм. Хойд болон Өмнөд Солонгосын удирдагчид нэг үндэстэн гэдгээ марталгүй, энэ удаагийн нээлт болон хаалтын ажиллагаанд нэгдэж, жагссан төдийгүй эмэгтэй хоккейн шигшээ баг нь хоёр улсын тамирчдаас бүрдсэн билээ.

Хойд Солонгосын эмэгтэй хөгжөөн дэмжигчид

“Бүргэдүүд” нисэв

“Бүргэдүүд” багийн Патрик Робинсон ялалтаа тэмдэглэж байна

Өнгөрсөн хоёрдугаар сард “Филадельфи Ийглс” буюу “Бүргэдүүд” баг анх удаа NFL-ийн аварга болсон юм. “Супер Боул” Миннеполис хотын “US Bank” цэнгэлдэхэд болсон юм.

Криштиану Роналду харих болоогүй

“Ювентус”-ын эсрэг оруулсан гоол

Криштиану Роналдугийн хувьд энэ жил сайн муу холилдсон он өнгөрөв. Өнгөрсөн тавдугаар сард Испанийн “Реал Мадрид” клубийн хамт Аваргуудын лигт гурав дахь түрүүгээ авсан боловч дараа нь татварын болон хүчингийн хэрэгт нэр холбогдож, шүүхээс ял хүртэл сонссон билээ. Эцэст нь тэр Испаниас явсан юм.

Алекс Овечкин санасандаа хүрэв

Алекс Овечкин Стэнлийн цомыг өргөв

Оросын шигшээ баг болон “Вашингтон Капиталс” багийн ахлагч Алекс Овечкин олон жил мөрөөдсөн амжилтдаа хүрлээ. Зургадугаар сард түүний удирдсан “Капиталс” клуб Стэнлийн цом хүртэж, хот төдийгүй хоккей сонирхогчид бүгд баярласан юм.

Москвагийн бороотой үдэш

Францчууд аваргаа тэмдэглэж байна

ОХУ-д бүтэн сарын турш үргэлжилсэн хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөө Франц-Хорватын баг шалгарсан. Лужники цэнгэлдэхэд явагдсан уг тоглолтод францчууд өрсөлдөгчөө 4:2-оор буулган авч, аваргалсан юм.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон

Акинфеевийн зүүн хөл

Акинфеевийн зүүн хөл эзнээсээ ч дутахгүй алдартай болсон юм

Диего Марадонагийн “Бурхны гар” гэдэг шиг Игорь Акинфеевийн зүүн хөл энэ дэлхийн аваргын бэлгэдэл байлаа. Түүний ачаар баг нь шөвгийн 16-д түрүүлэх магадлалтай гэгдэж байсан Испанийг торгуулийн цохилтоор хожсон юм.

Ганцхан секунд

Монакогийн нисгэгч Шарль Леклер аймшигтай ослоос амьд гарав

Формула 1-ийн “Саубер” багийн залуу нисгэгч Шарль Леклер (зураг дээрх цагаан машины нисгэгч) болон “МакЛарен” багийн Фернандо Алонсо нарын зургийг та харж байна. Өнгөрсөн наймдугаар сард Бельгийн Гран Пригийн үеэр Ф.Алонсо осолдож, түүний хүлэг залуу нисгэгчийн толгойноос хэдхэн см-ийн зайтай зөрсөн билээ.

Тайгер Вудс эргэн ирлээ

Тайгер Вудс таван жилийн дараа цом хүртэв

Гольфийн алдарт тамирчин Тайгер Вудс сүүлийн таван жилийн хугацаанд ямар ч тэмцээнд түрүүлээгүй юм. Гэхдээ өнгөрсөн есдүгээр сард Атланта хотод болсон гольфийн тэмцээнд түрүүлснээр хар үзүүлэлтэд цэг тавьсан. С

Серена Уильямс “ухаанаа алдав”

Серена Уильямс шүүгч Карлос Рамосын хэрүүл

Талбайн теннисийн бүх цаг үеийн хамгийн алдартай тамирчин болох Серена Уильямс Америкийн нээлттэй тэмцээний финалд Японы Наоми Осакад хожигдсон. Тэрбээр дасгалжуулагчаасаа зөвөлгөө авсан “хэрэгт унаж”, шүүгч Карлос Рамос сануулга өгч, оноогоор торгосонд ихэд бухимдсан юм.

Оны хэрүүлд цэг тавив

Хабиб Нурмагомедовын ялалт

Аравдугаар сард UFC-гийн түүхэнд хамгийн том тулаан өрнөж, ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов, Ирландын тулааны од Конор МакГрегор нар Лас Вегаст хүч үзсэн юм. Энэ тулаан Хабибын ялалтаар өндөрлөсөн билээ.

Тайсон Фюригийн сэргэлт

Тайсон Фюри

Их Британийн боксчин Тайсон Фюри тулалдахаасаа өмнө өрсөлдөгчийнхөө хорыг малтдаг зантай. Тэрбээр Лос Анжелес хотод WBC холбооны аваргын бүсийн төлөө Деонтай Уайлдертай тулалдсан юм. Тулааны турш британи эр илүүрхэж, оноогоор ялах нь магадлал илүү болсон ч америк боксчин аварга гэдгээ харуулсан юм. Төгсгөлийн үед Т.Фюри хүнд цохилтод орсон ч сэргэснээр тулаан тэнцээгээр өндөрлөсөн.