UFC: Кат Зингано UFC-д гомдол гаргана

848

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд UFC 232 тулааны үеэр Кат Зингано Меган Андерсонд харамсалтайгаар ялагдсан юм. 

Тэдний ялсан нь жиндээ аваргын бүсийн төлөө тулалдах эрхтэй болох байв. Уг тулаан ердөө 61 секунд үргэлжилж, австрали тулаанч Меган Андерсон ялагч болсон.

Тулааны үеэр Меган Андерсон өрсөлдөгчийнхөө нүүр лүү өшиглөсөн нь Кат Зинганогийн нүдийг гэмтээсэн юм. Харах чадвараа алдаж, цочролд орсон тул шүүгч Марк Годдард тулааныг зогсоож, Меганыг ялсан гэж үзсэн. Холимог тулааны дүрмэнд зааснаар бол өрсөлдөгчийнхөө нүд рүү хуруугаа хийхийг хориглодог. Гэхдээ хөлийн хуруу үүнд хамаатай эсэх талаар дүрмэнд заасан заалт байдаггүй аж. Тиймээс Кат UFC-д гомдол гаргахаар болсон гэнэ.

Азаар Кат Зинганогийн нүд ноцтой байдлаар гэмтээгүй аж. Эмч нар тун удахгүй нарийн шинжилгээ хийж, нүдний хараанд ноцтой өөрчлөлт гарсан эсэхийг нягталж шалгах аж.