NHL-ийн “Питтсбург Пенгвинс” багийн гол тоглогч Евгений Малкин ОХУ-ын Магнитогорск хотын орон сууцанд газ дэлбэрч, гэртээ байсан 39 хүн өөд болсон харамсалтай явдалд эмгэлэн илэрхийлээд, 60 мянган ам.доллар хандивлахаа мэдэгдсэн юм.

Өнгөрсөн оны сүүлийн өдөр ОХУ-ын Магнитогорск хотын орон сууцны нэг орц тэр чигтээ нурсан аймшигтай осол гарсан юм. Уг барилгад газ дэлбэрсний улмаас амь алдсан хүний тоо 39-д хүрсэн аж.

Энэ осолд зориулж, орос хоккейчин Е.Малкин болон түүний хуучин баг болох “Металлург” клубийн зүгээс тусламж үзүүлэхээр болжээ. Тэд хамтдаа ойролцоогоор дөрвөн сая рубль буюу (60 мянган ам.доллар) монгол төгрөгт шилжүүлвэл ойролцоогоор 160 сая төгрөгийг хохирогчдын ар гэрт зориулж, хандивлахаар болжээ.

Нурсан орон сууц

Е.Малкин ингээд зогсохгүй ойрын хугацаанд хохирогчдод зориулж, хандивын аян өрнүүлэхээр төлөвлөсөн. Үүнд “Питтсбург” клубийнхэн оролцох гэнэ.

Өдгөө 32 настай Е.Малкин 1986 оны долдугаар сарын 31-нд Магнитогорск хотод мэндэлсэн юм. Тиймээс төрсөн нутагт нь эмгэнэлт явдал болсонд их эмзэг хүлээн авчээ.