Дугуй: Б.Тэгшбаяр Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Нэгдүгээр сарын 8-13-нд Индонезийн Жакарта хотод дугуйн трак буюу налуу замын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж буй. Тус тэмцээнээс манай… Дэлгэрэнгүй …
1 жилийн өмнө Нийтлэгч:

Нэгдүгээр сарын 8-13-нд Индонезийн Жакарта хотод дугуйн трак буюу налуу замын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж буй. Тус тэмцээнээс манай дугуйчин Б.Тэгшбаяр мөнгөн медаль хүртсэн юм.

Дугуйн Олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр өнгөрсөн жил “Scratch” буюу бөөн гараатай 15 км-ийн уралдаанд хүрэл медаль зүүж байсан бол энэ удаад мөнгөн медаль хүртлээ.

Өмнө нь БНХАУ, Иран дугуйчны ард орж байсан бол энэ жил уг төрөлд Тайландын дугуйчин Патомпоб Понартан түрүүлж, Б.Тэгшбаяр мөнгө, Хонконгийн Леүн Ка Юү хүрэл медаль авсан юм.

Сүүлд нэмэгдсэн

Жүдо: 2021 оны ДАШТ Ташкент хотод болно

Олон улсын жүдо бөхийн холбоо, Узбекистан улсын жүдо бөхийн холбоо нар хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээгээр 2021 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Узбекистаны нийслэл Ташкент хотод зохион байгуулах болов.

Хөлбөмбөг: “Барселона”-гийн шинэ дасгалжуулагч Кике Сетьений тухай 8 баримт

Испанийн алдарт “Барселона” клуб дасгалжуулагч Эрнесто Велвердег халж, Кике Сетьенийг томилсон билээ.

WNBA: Эмэгтэй тамирчдын үнэлгээ өсөв

WNBA-гийн тамирчид тохиролцоон хүрлээ.