Энэ оны эхний барилдаан буюу Шинэ Үндсэн Хууль батлагдсан өдөрт зориулсан 256 бөхийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ.

Тус барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан М.Өсөхбаяр, Н.Түвшинбаяр, Б.Соронзонболд нарын 40 гаруй улсын цолтнууд хүч сорилоо.

Улмаар энэ барилдаанд Ховд аймгийн Буянт сумын бөх, улсын харцага О.Хангай найм давж түрүүлсэн бол Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэв.

Их шөвгийн дөрөвт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Д.Анар нар шалгарсан юм.

Ийнхүү О.Хангай харцага сүүлийн гурван заалны барилдаанд дараалан түрүүллээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд Сүмо бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан барилдаанд улсын начин Б.Чимэдванданг өвдөг шороодуулсан бол арванхоёрдугаар сарын 29-нд Ерөнхийлөгчийн цомын барилдаанд анд удаа түрүүлсэн билээ.

Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд түрүүлсэн бөхчүүдийн жагсаалт (2002-)

  • 2019 – О.Хангай /у.х
  • 2018 – Ө.Бат-Орших /у.г
  • 2017 – Э.Даш /у.н
  • 2016 – Н.Батсуурь /у.ар
  • 2015 – Д.Баасандорж /у.з
  • 2014 – Д.Рагчаа /у.г
  • 2013 – болоогүй
  • 2012 – И.Доржсамбуу /у.г
  • 2011 – болоогүй
  • 2010 – Ч.Санжаадамба /ц.а
  • 2009 – Г.Эрхэмбаяр /у.н
  • 2008 – И.Доржсамбуу /у.г
  • 2007 – Ду.Батбаяр /у.н
  • 2006 – И.Доржсамбуу /у.з
  • 2005 – Г.Өсөхбаяр /у.ав
  • 2004 – болоогүй
  • 2003 – болоогүй
  • 2002 – Б.Ганбат /у.з