Одод: Усайн Болт их спортоо орхилоо

1233

Хөлбөмбөгчин болох мөрөөдлөө биелүүлсэн нэрт гүйгч Усайн Болт их спортоо орхиж байгаагаа зарлав.

Хөлбөмбөгчин болох мөрөөдлөө богинохон хугацаанд ч болтугай биелүүлсэн Ямайкийн нэрт гүйгч Усайн Болт их спортын амьдралдаа цэг тавилаа. 2017 онд хөнгөн атлетикийн спортоо орхисон У.Болт үүнийхээ дараа мэргэжлийн хөлбөмбөгчин болохоор шийдсэн юм. Австралийн хөлбөмбөгийн багт багтаж, өнгөрсөн есдүгээр сард хоёр гоол оруулсан удаатай. Норвегийн “Стрёмсгодсет” болон Германы “Борусси Дортмунд” клубийн бэлтгэлд хамрагдаж, Мальтын аваргууд болох “Валлетта” клуб хоёр жилийн гэрээ санал болгосон ч зөвшөөрөөгүй. Харин энэ удаад хөлбөмбөгийн замналдаа цэг тавьсан гэдгээ зарлав.

“Маш их туршлага хуримтлууллаа. Хөлбөмбөг тоглоход сайхан байсан. Одоо спортын амьдралаа төгсгөж, өөр бизнест анхаарал тавих цаг нь болжээ” гэж У. Болт ярьсан юм.