Жүдо: Домогт “Тэдди баавгай” бэлтгэлдээ гарчээ

810

Францын алдарт жүдоч Тэдди Ринье аварга бэлтгэлдээ гарчээ. Тэрбээр нутагтаа болох Парисын Их Дуулга тэмцээнд оролцохоор төлөвлөсөн юм.

Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд тэмцээнд оролцолгүй, амралт авсан Тэдди Ринье аварга удалгүй тэмцээндээ эргэж ирнэ. Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд Японы Токио болон АНУ-ын Портлэнд хотод бэлтгэлээ базаасан тэрбээр Токиогийн олимпод алтан медаль хүртэх зорилготой.

Энэ талаар Тэдди “Жүдод олимпоос гурван алт авсан ганц хүн бий. Тэр бол Японы Тадахиро Номүра. Хэрвээ би Токиод түрүүлвэл олимпоос гурван алт, нийт дөрвөн анхны эрэгтэй жүдоч болж, бүх цаг үеийн тэргүүнд бичигдэнэ. Гурав дахь алтаа авахын төлөө зүтгэх болно” гэж ярьжээ.

Аваргын бэлтгэлийг 17 жил хариуцаж байгаа дасгалжуулагч Фрэнк Чамбилли “Бүтэн жил амралт авсан нь түүнд сайнаар нөлөөлж байгаа. Өмнөхөөсөө илүү эрч хүчтэй, өөрийгөө дайчилсан барилдаан гаргах болов уу” гэж ярьсан юм.

Парисын Их Дуулга тэмцээнээс гадна ДАШТ-ий багийн төрөлд оролцох нь тодорхой аж. Харин хувийн төрөлд өрсөлдөх эсэх нь одоогоор шийдэгдээгүй байгаа юм.