Хөлбөмбөг: Арабын Нэгдсэн Эмиратын хөгжөөн дэмжигчид “орк зан” гаргав (видео)

Хөлбөмбөгийн Ази тивийн АШТ-ий хагас шигшээ тоглолт өндөрлөлөө. Түүхэндээ анх удаа энэ шатанд өрсөлдсөн Катар, талбайн эзэн Арабын Нэгдсэн Эмират… Дэлгэрэнгүй …
12 сарын өмнө Нийтлэгч:

Хөлбөмбөгийн Ази тивийн АШТ-ий хагас шигшээ тоглолт өндөрлөлөө. Түүхэндээ анх удаа энэ шатанд өрсөлдсөн Катар, талбайн эзэн Арабын Нэгдсэн Эмират багийн тоглолт 4:0-ээр өндөрлөв.

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах даалгавартай катарчууд түүхэн амжилтаа бичиж байна. Тэд талбайн эзэн Арабын Нэгдсэн Эмиратыг 4:0-ээр бут ниргэж, анх удаа Азийн аваргын шигшээд шалгарлаа. Гэхдээ энэ тоглолтын үр дүнгээс илүү анхаарал татсан үйл явдал нь катарчуудын хоёр дахь гоолын дараа Арабын Нэгдсэн Эмиратын бухимдсан хөгжөөн дэмжигчид талбай руу гутал, усны сав “нүүлгэж” уураа гаргасан юм.

Ойрхи Дорнодод гутал шиднэ гэдэг хамгийн хатуу доромжлол гэсэн үг. Гутал бол хүний өмсдөг хамгийн бохир зүйл гэж тэд үздэг юм. Харин Катарын шигшээ багийн дасгалжуулагч, испани мэргэжилтэн Феликс Санчес шавь нар нь сэтгэл хөдлөлөө дарж, ямар нэг зүйл хийгээгүйд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Ази тивийн АШТ-ий финалд Япон, Катар өрсөлдөх болсон юм. Энэ тоглолт хоёрдугаар сарын 1-нд, 22:00 цагаас эхэлнэ.

Сүүлд нэмэгдсэн

Жүдо: 2021 оны ДАШТ Ташкент хотод болно

Олон улсын жүдо бөхийн холбоо, Узбекистан улсын жүдо бөхийн холбоо нар хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээгээр 2021 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Узбекистаны нийслэл Ташкент хотод зохион байгуулах болов.

Хөлбөмбөг: “Барселона”-гийн шинэ дасгалжуулагч Кике Сетьений тухай 8 баримт

Испанийн алдарт “Барселона” клуб дасгалжуулагч Эрнесто Велвердег халж, Кике Сетьенийг томилсон билээ.

WNBA: Эмэгтэй тамирчдын үнэлгээ өсөв

WNBA-гийн тамирчид тохиролцоон хүрлээ.