Францын алдарт жүдоч Тэдди Ринье ирэх долоо хоногт болох Монреалийн Гранприд оролцохоор төлөвлөжээ.

Токиогийн олимпод түрүүлэх том зорилго тавьсан Францын Тэдди Ринье аварга ирэх долоо хоногт болох Монреалийн Гранпригийн +100 кг-д хүч үзэхээр бүртгүүлжээ.

Тэрбээр энэ талаар “Бүтэн жил тэмцээнд оролцоогүй. Харин энэ жил Канадад болох тэмцээнд оролцохыг хүсэж байна. Өмнө нь Канадад ирж байгаагүй. Тиймээс энэ тэмцээнд оролцож, өөрийгөө сорихоор шийдсэн” гэж ярьжээ.

Олимпийн хошой аварга, өдгөө 30 настай франц эр Токиод гурав дахь алтаа авах хүсэлтэй байгаа билээ. Ингэж чадвал тэр алдарт жүдоч Тадахиро Номүрагийн гурав түрүүлсэн амжилттай зэрэгцэх юм.