Жюү жицү: Азийн АШТ-ий фото зурагнууд (ФОТО)

6 сарын өмнө Нийтлэгч:

Манай улсад зохион байгуулагдаж буй жюү жицүгийн Азийн АШТ-ий эхний өдөр монголчууд нэг алт, хос хүрэл медаль хүртжээ. Файтинг төрлийн эмэгтэйчүүдийн +70 кг-д Б.Хулан алт, файтинг төрлийн эмэгтэйчүүдийн 57 кг-д Э.Түвшинзаяа, дуо системийн эмэгтэйчүүдийн төрөлд Э.Түвшинзаяа, Д.Монголжингоо нар хүрэл медаль хүртсэн юм.

Энэ удаагийн тэмцээнд 28 орны 400 гаруй тамирчин оролцож байгаа юм. Манай улс зохион байгуулагчийн давуу эрхээ эдэлж, нэг жинд дөрвөн тамирчинтай өрсөлдөж буй. Насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байгаа 331 тамирчнаас 62, өсвөрийн 77 тамирчнаас 47 нь Монголын тамирчид байх аж.

Сүүлд нэмэгдсэн

Жүдо: 2021 оны ДАШТ Ташкент хотод болно

Олон улсын жүдо бөхийн холбоо, Узбекистан улсын жүдо бөхийн холбоо нар хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээгээр 2021 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Узбекистаны нийслэл Ташкент хотод зохион байгуулах болов.

Хөлбөмбөг: “Барселона”-гийн шинэ дасгалжуулагч Кике Сетьений тухай 8 баримт

Испанийн алдарт “Барселона” клуб дасгалжуулагч Эрнесто Велвердег халж, Кике Сетьенийг томилсон билээ.

WNBA: Эмэгтэй тамирчдын үнэлгээ өсөв

WNBA-гийн тамирчид тохиролцоон хүрлээ.

Теннис: Утаа асуудал дагуулав

Австралийн Мельбурн хот утаатай байгаа нь мэргэжлийн тамирчдад асуудал болжээ.

Хөлбөмбөг: Туркийн нэрт довтлогч Хакан Шюкюр “Uber”-ийн жолооч болжээ

Туркийн нэрт хөлбөмбөгчин Хакан Шюкюр өдгөө АНУ-д “Uber”-ийн жолооч болсон гэнэ. Цагтаа “Интер Милан” болон “Блэйкбурн Роверс” багт зүтгэж явсан тэрбээр хөлбөмбөгөө орхиж, улс төрч болсон ч одоогийн Ерөнхийлөгч Тайип Эрдогантай таарамжгүй харилцаатайгаас эх орноо орхиход хүрчээ.