Бокс: ОХУ-ын тулаанч Максим Дадашев өөд болов

ОХУ-ын боксчин Максим Дадашев тулааны үеэр тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас комд ороод байсан билээ. Тодруулбал, Пуэрто Рикогийн боксчин Субрьел… Дэлгэрэнгүй …
5 сарын өмнө Нийтлэгч:

ОХУ-ын боксчин Максим Дадашев тулааны үеэр тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас комд ороод байсан билээ. Тодруулбал, Пуэрто Рикогийн боксчин Субрьел Матиастай хийсэн тулааны үеэр хүнд цохилтод орж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн юм.

М.Дадашевийн тархинд цус хурж, улмаар үхэлд хүргэсэн болохыг эмч нар баталжээ.

Талийгаач ОХУ-ын Сант Петерсбург хотод төрсөн. АНУ-д бэлтгэлээ базааж, мэргэжлийн боксын ертөнцөд хүч сорьж байсан юм. “Галзуу Макс” хочит М.Дадашев 2016 оноос мэргэжлийн бокст хүч үзэж, энэ хугацаанд 14 тулаан хийж, бүгдэд нь өрсөлдөгчөө ялсан. Ингээд IBF холбооны бүсийн төлөө нэг ч ялагдаагүй Пуэрто Рикогийн Субрьел Матиастай энэ сарын 20-нд тулалдсан юм.

Энэ тулааны 11-р үед орос эр хүнд цохилтод орж, улмаар С.Матиасыг ялсан гэж шүүгч үзсэн. Харамсалтай нь, энэ тулаан түүний амьдралын сүүлийнх нь байлаа.

ОХУ-ын боксын холбооноос Максимыг нас барсан гэдгийг албан ёсоор баталж, гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлжээ. Талийгаач өнгөрсөн мягмар гаригт өөд болжээ.

Сүүлд нэмэгдсэн

Жүдо: Дэлхийн аварга Саид Моллаеи Монголын иргэн боллоо

Дэлхийн хошой медальт, Ираны нэрт жүдоч Саид Моллаеи Монголын иргэн болжээ. Ингэснээр тэрбээр Чиндаод болох Мастерсын тэмцээнд манай улсын нэр дээр оролцох аж.

3х3: Эмэгтэй тамирчид “Токио 2020”-д оролцох эрх авлаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нд 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр олимпод оролцох эрх авсан эхний дөрвөн… Дэлгэрэнгүй …

Евро 2020: Болгарын дөрвөн хөгжөөн дэмжигчийг шийтгэлээ

“Евро 2020″-ын урьдчилсан шатанд Английн хөлбөмбөгчид Болгарын талбайд зочилсон юм. Энэ үеэр Болгарын хөгжөөн дэмжигчид арьс өнгөний үзэл гаргасан нь… Дэлгэрэнгүй …