БОКС: Э.Цэндбаатар ХҮРЭЛ медаль хүртлээ

1 жилийн өмнө Нийтлэгч:

ОХУ-ын Экатеринбург хотод болж буй сонирхогчдын боксын ДАШТ-ээс Э.Цэндбаатар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хагас шигшээд Узбекистаны боксчин Миразизбек Мирзахалиловт ялагдав.

Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ-д 78 орны 365 боксчин хүч сорьж, тэднээс 15 орны 32 тулаанч медалийн болзол хангасан юм. Тэдний дунд 57 кг-д Монголын Эрдэнэбатын Цэндбаатар хүрэл медалийн болзол хангаад мөнгөн медалийн төлөө буюу хагас шигшээд Азийн наадмын аварга Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой хүч сорьлоо.

Энэ хоёр боксчин хоёулаа өнгөрсөн жилийн Азийн наадмаар алтан медаль хүртэж байв. Узбек эр 56 кг-д түрүүлсэн бол манай боксчин 60 кг-д аваргалж байлаа.

Гурван үеийн турш эн тэнцүү, ширүүн өрсөлдсөн боловч шүүгчид 5:0 буюу илт давуу оноог узбек эрд өгч, ДАШТ-ий финалд өрсөлдөх эрхтэй болов. Харин манай боксчин хүрэл медаль хүртсэн юм.

Манай улс сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс 11 медаль хүртсэн. Хамгийн анх 1982 онд Р.Отгонбаяр мөнгөн медаль хүртсэнээс хойш 1993 онд Финландын Тампере хотод болсон ДАШТ-ээс 48 кг-д Э.Цогтжаргал хүрэл медаль зүүж байв. Түүний дараа буюу 1997 онд Т.Үйтүмэн мөнгө, 2007 онд Э.Бадар-Ууган мөнгө, 2009 онд П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, 2011 онд П.Сэрдамба хүрэл, 2013 онд У.Мөнх-Эрдэнэ хүрэл, 2017 онд Д.Отгондалай хүрэл медалийн эзэн болжээ. Харин Э.Цэндбаатар Монголын багийн 11 дэх медаль, зургаа дахь хүрлийг хүртлээ.

Сүүлд нэмэгдсэн

NBA: “Индиана”-гийн шинэ дасгалжуулагч Нэйт Бьоргрентэй танилц

NBA-гийн “Индиана Пэйсерс” баг шинэ дасгалжуулагчаа танилцууллаа. Тэд энэ жил 45 настай Нэйт Бьоргрентэй дугуй ширээний ард тохиролцож, багийнхаа түүхэнд… Дэлгэрэнгүй …

“Богд хайрханы хишиг” барилдаан

МҮБХ-оос санаачлан Арван засгийн наадмыг орлох “Дөрвөн уулын хишиг барилдаан”-ыг 2007 оноос эхлэн зохион байгуулж байгаа билээ. Ерөнхий ивээн тэтгэгчээр… Дэлгэрэнгүй …

(Фото) “Атлетик 220” Азийн Цомд өрсөлдөнө

Монголын хөлбөмбөгийн холбооноос “Улаанбаатар Сити” болон энэ жил лигийн аварга болсон “Атлетик 220” багуудын хооронд нэмэлт тоглолт зохион байгууллаа.

Улирлын нээлт: Ливэрпүүл клуб

Энэ жил лигийн өрсөлдөөн түрүү жилээс илүү ширүүсэх байх. Чэлси аймаар зузаалсан, Ман ютдын түрүү улирлын хагасын формыг харвал тоглолт нь тогтворжоод эхэлсэн, Артетагийн Арсэнал илүү сайжирсан, Моуриньогийн Спөрс өрсөлдөөн рүү дахиад тэмүүлж эхлэх нь тодорхой.

Английн премьер лигийн сүүлийн 10 жил

Английн лигийн сүүлийн 10 жилийг 5 минутанд.