Казахстаны Нурсултан хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс С.Батцэцэг хүрэл медаль хүртлээ.

Лондоны олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт С.Батцэцэг энэ удаагийн тэмцээнд эхний даваанд Узбекистаны Нилүфар Гадаеваг 4:0, Латвийн Анастасия Григорияваг 6:0-ээр ялж, Шведийн Анна Франссенд 5:6-гаар дийлдсэн.

Дагах барилдаанд Францын Коумба Ларрокийг 10:2-оор илүүрхсэн манай бөх хүрэл медалийн төлөө Украины Алиа Черкасоваг 2:2 буюу сүүлд оноо авснаар ялж, ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 65 кг-д олимпийн эрх авсан Т.Тулга хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Пуния Бажранд 7:8-аар дийлдэж, шагналт байр эзэллээ.