Фото: Монгол – Киргизийн тоглолтын онцлох агшнууд

1 жилийн өмнө Нийтлэгч: 93

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий Ази тив дэх урьдчилсан шатны хүрээнд Улаанбаатар хотод Киргиз, Монголын багууд өрсөлдсөн билээ. Уг тоглолтын онцлох агшнуудыг сонирхуулья.

Улаанбаатар хотод болсон уг тоглолтын ерөнхий шүүгчээр Ливаны иргэн Хуссейн Абоу ажилласан юм
Киргизийн шигшээ баг дэлхийн чансааны 97-д бичигддэг
Монголын шигшээ баг дэлхийн чансааны 183-т эрэмбэтэй
Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал, Киргизийн шигшээ багийн ахлагч Валерий Сергеевич Кичин. В.С. Кичин Беларусийн “Динамо Минск” багт хүчин зүтгэдэг, угсаа гарал нь орос аж.
Монголын багийн эхний аюултай довтолгоог 19 дугаартай О.Мижиддорж хийсэн юм
Монголын шигшээ баг эхний үеийн 38 дахь минутад сэлгээ оруулсан. Г.Сэр-Одянжив сууж, Б.Балжинням орж ирсэн

II-р хагас

Эхний үед Киргиз хоёр гоолын зөрүүгээр хожсон юм
Эхний үед 2:0-ээр хожигдсон манай залуус сүүлийн хагаст багагүй довтолгоо хийсэн
Хоёрдугаар үеийн 57 дахь минутад багийн ахлагч Н.Цэдэнбал торгуулийн цохилтоор тооны харьцааг 2:1 болгосон билээ
Энэ бол Н.Цэдэнбалын шигшээдээ оруулсан найм дахь гоол
Монголын шигшээ багийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан тоглогч бол Б.Буман-Учрал. Нэгэн үе Монголын хөлбөмбөгт гялалзаж байсан энэ эрхэм есөн гоолтойгоор мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлдэг. Харин түүний ард Д.Лүмбэнгарав болон одоо ид тоглож буй Н.Наранболд, Н.Цэдэнбал нар найман гоолтой удаалж байна
Хоёрдугаар хагаст манай хөлбөмбөгчид тоог тэнцүүлэх том боломжоо алдсан
Үр дүн Монгол 1:2 Киргиз
Киргизчүүд зургаан оноотой болсноор Японы ард жагсаж байна. Тажикстан ижил оноотой ч гоолын зөрүүгээр ард нь бичигдэж байгаа аж
Сүүлийн гурван тоглолтод дараалан хожигдсон манай хөлбөмбөгчид гурван оноотой хэсэгтээ дөрөвдүгээрт жагсаж явна

Сүүлд нэмэгдсэн

Токио 2020: Олимп цуцлагдах уу?

Токиогийн олимп болох эсэх нь спорт сонирхогчдын анхаарлыг татсан сэдэв болов. Японы Засгийн газрын зүгээс олимпыг зохион байгуулахаас татгалзах асуудлаар… Дэлгэрэнгүй …

Талбайн теннис: Цар тахал ба Австралийн нээлттэй тэмцээн

Талбайн теннисийн хамгийн нэр хүндтэй дөрвөн Их Дуулгын нэг болох Австралийн нээлттэй тэмцээн ирэх сарын 8-21-нд болно. Цар тахлын хүнд… Дэлгэрэнгүй …

NBA: Аль баг хамгийн баян бэ?

Мэргэжлийн багууд яаж ашиг, орлого олж, үнэ цэнээ өсгөөд байдаг юм бол?, энэ асуултын хариултыг олохоор олон ч судалгаа болон… Дэлгэрэнгүй …

Токио 2020: Олимпийн хувь заяа хэрхэх вэ?

Японы парламентийн шинэ чуулган дээр Ерөнхий сайд Ё.Суга нь хойшлогдсон наадмыг заавал зохион байгуулах түүхэн үүрэгтэй гэдгээ дурьдаад, цар тахлыг… Дэлгэрэнгүй …

БОКС: Төгсцогтын өрсөлдөгч хэн бэ?

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг-ийн дэлхийн аварга болж, WBC… Дэлгэрэнгүй …