Жүдо: 2021 оны ДАШТ Ташкент хотод болно

1323

Олон улсын жүдо бөхийн холбоо, Узбекистан улсын жүдо бөхийн холбоо нар хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээгээр 2021 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Узбекистаны нийслэл Ташкент хотод зохион байгуулах болов.

Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визер Узбекистан улсад албан айчлал хийж байгаа билээ. Энэ үеэр тус улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Азизжон Камиловтой уулзаж, 2021 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Ташкент хотод зохион байгуулахаар гэрээ байгууллаа.

Узбекистаны жүдо бөхийн холбоо 2013 оноос хойш нутагтаа жүдогийн Дэлхийн цом, Их Дуулга тэмцээнийг зохион байгуулж, мөн энэ хугацаанд тивийн АШТ болон бусад тэмцээнийг амжилттай зохин байгуулсныг нь үнэлж, ДАШТ-ийг зохион байгуулах эрх олгож байгаагаа М.Визер уулзалтынхаа үеэр онцолжээ.

“ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулснаар олон узбек хүүхдүүд жүдог сонирхож, хичээллэх болов уу” гэж М.Визер ярьсан юм.